Л.Эрдэнэчимэг М.Энхсайханы боловсруулсан гэрээг гэмт хэргийн шинжтэй гэв
2015/10/08
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Монгол Улсын Сайд, МҮАН-ын дарга М.Энхсайханд хариуцлага тооцох тухай шаардлагыг Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгт хүргүүлжээ.
Тэрээр уг албан шаардлагадаа : “Монгол Улсын сайд М.Энхсайхан болон түүний ажлын хэсгийн боловсруулсан гэх Тавантолгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээний төсөл нь Монгол Улсын хууль тогтоомж, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөмжийг илтэд зөрсөн, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх гэмт хэргийн шинж агуулсан гэж үзэж болохоор байна. Иймд Монгол улсын сайд М.Энхсайханд болон түүний ажлын хэсгийн гишүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцож, эргэн мэдэгдэхийг шаардаж байна” гэжээ.
Л.Эрдэнэчимэг нь Монгол Улсын Сайд М.Энхсайханы боловсруулсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хянаж, шалгах УИХ-ын ажлын хэсгийг ахалж байсан бөгөөд нэгэнтээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа : “Тавантолгойн гэрээг гацаасандаа баяртай байна” хэмээсэн юм.
Харин М.Энхсайхан хариуд нь “ Л.Эрдэнэчимэг эмчид үзүүлэх шаардлагатай юм шиг байна лээ” гэсэн нь Л.Эрдэнэчимэгийн дургүйцлийг ихэд хөдөлгөсөн тухай улс төрийн хүрээнд ярилцдаг. Энэхүү М.Энхсайханд хариуцлага тооцох албан шаардлага гэгч нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг хөдөлгөх алхамуудын нэг гэх хүн байгаа ч улс төрийн хүрээний олонхи эх сурвалж үүнийг ердөө л сэтгэл мэдрэлийн өвчтэй гэж доромжлуулсан Л.Эрдэнэчимэгийн “хор шар”-тай холбоотой үйлдэл гэж дүгнэж буй аж.
Үнэхээр ч УИХ-ын гишүүдийн дунд сүүлийн үед , С.Баярцогтод “Юу ч биш амьтан, тэрэнд ер нь машин унуулах ч хэрэггүй” хэмээн доромжлуулсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү хариуд нь түүнийг огцруулах санал гаргасан зэргээс эхлээд ердөө л хувь хүмүүсийн харилцааны зөрчлөөс үүдэлтэй “хариуцлага тооцох” гэгч сүржин тайлбартай санал гарах болсон нь нууц биш билээ.
П.Мандах
sonin.mn
Зочин · 2015/10/11
Ugaasaa 3-r dain exelchixsen 2016 ond alban esoor exelene geed VANGA xelchixsen bgaa shuudee
Зочин · 2015/10/11
Enkh saixan bol urvagch jiriin xun oilgomjtoi bgaa
Зочин · 2015/10/08
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛЭЭС ШАЛТГААЛААД ХҮНД БАЙСАН Ч СААД БЭРХШЭЭЛ БҮХНИЙГ ДАВАН ТУУЛЖ АН ӨЧНӨӨН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛЫГ МАШ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ЧАДАЖ БАЙГААГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БҮГДЭЭРЭЭ ХАРЖ БАЙНА. УРЬД ӨМНӨХ ШИГ Э/З САЙН БАЙСАН БОЛ АРДЧИЛСАН НАМ МОНГОЛЫН НҮҮР ЦАРАЙГ ДЭЛХИЙД ГЭРЭЛТҮҮЛЭХ БАЙСАН. АРДЧИЛСАН НАМ СОНГУУЛЬД ГАРЦААГҮЙ ЯЛНА. ШҮХ 88583399
bor · 2015/10/08
mergeshsen ulsturchdiig turd songodogguin gai naimaachid naimaagaa hiigeed yavahgui turiin sentiid mungu zarj garch irchiheed zarsan munguu olj avahiin tuld yuu ch hiihees butsahgui baigaa teriigee eh oron ard tumen gej balairah,odoo bur suuldee biye biyeniigee tagnuul ene tereer yaridag herees hetersen zuil ih bolj baina daa irged maani 2016 onii songuulid naimaachidiig bish jinhene turiin tushee boloh humuust sanalaa uguusei bileedee
irgen · 2015/10/08
Erdenchimeg ta emee zaraad l ybaach uhaan hurehgui yumand hushuu dureed yah gesen yum be