Р.Амаржаргал, С.Эрдэнэ хоёрын хэн нь Ерөнхий сайд болохыг ”Алтангадас” шийднэ
2015/10/15
Хувьсгал хийхэд хамгийн чухал зүйл бол хувьсгалын тохироо гэгч зүйл байдаг. Харин энэ цаг үеийн "хувьсгал" болох засаг огцруулах үйл явцад хамгийн чухал зүйл бол улстөрчдийн дотоод хуйвалдаан юм.
Энэ зүйл ч гэсэн Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг тойрохгүй дайрах нь бололтой. Улс төрчид бохир хуйвалдаанаа хийгээд эхэлсэн байна. Саяхан АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр "Бид Ерөнхий сайдыг ямарч тохиолдолд хамгаална" гэж хэлсэн. Түүний үг хүчтэй байх уу. Эсвэл олны цуу яриаг намжаах төдий л үйлдэл байв уу. Аль нь ч байсан Шийдлийн Засгийн газартай холбоотой ямар нэгэн таагүй салхи тун удахгүй сэвэлзэх нь баттай боллоо. Өнөөдрийн байдлаар засаг огцрох хоёр жим гараад байна.
Хувилбар 1. Саяхан бид АН-ынхан дотроо Ч.Сайханбилэгийгээ огцруулахаар тохирсон тухай мэдээлж байсан. Тэрхүү тохироо нь МҮДН болон Шонхор фракциудын хооронд нууцаар өрнөсөн талаар эх сурвалжууд мэдээлсэн. Тодруулбал, улс орны нөхцөл байдал хэцүүдлээ гэсэн "нөмрөг" дор засгийг огцруулж өөртөө ашигтай нөхцөл байдлыг бүрдүүлэхээр хичээж байгаа юм. Харин Р.Амаржаргал гишүүн нь "МАН-тай хамтарч засаг байгуулах зөвшөөрөл, боломж бололцоог олгосон тохиолдолд Ерөнхий сайд болно. Харин та хэд огцруулах асуудлаа хариуц. МАН миний хүсэлтийг хүлээж авч засагт орохгүй бол УИХ-ыг цагаас нь эрт тараана" гэсэн хариуг өгчээ.
Хувилбар 2. Хамгийн сүүлийн мэдээллээр бол АН-ынхан Хүн ам, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг Ерөнхий сайдад "өргөмжилж", Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад А.Гансүхийг томилохоор ярилцсан гэнэ. А.Гансүх нь "Тавантолгой"-н асуудал дээр гарамгай гавьяа байгуулсан учир ийнхүү шагнахаар болжээ. Харин С.Эрдэнэ сайдын ард Шонхор фракцийн нөхөд байгаа гэнэ. Ингээд Х.Баттулга тэргүүтэй МоАХ фракци болон Их Хурлын дарга тэргүүтэй Шонхор фракциуд хүчээ нэгтгэж асуудлыг нэг тийш шийдэхээр санаархаж эхэлжээ. Шонхорынхон Р.Амаржаргалыг уу, С.Эрдэнэ үү гэсэн сонголт дээр хуваагдаад байгаа гэнэ. Нэг хэсэг нь ард түмэн болон парламентаас дэмжлэг авах боломжтой Р.Амаржаргал гишүүн дээр санал нэгдсэн бол нөгөө хэсэг нь хаашдаа л огцруулах гэж байгаа юм чинь Ерөнхий сайдаа фракци дотроосоо тавих нь зүйтэй гэж үзэж байгаа аж.
Ингээд нөхцөл байдал хүндэрч төрийн хямрал даамжирч магадгүй байдал үүслээ. Ямартаа ч дараагийн Ерөнхий сайд МҮДН-ээс эсвэл Шонхороос тодрох нь ойлгомжтой. Харин хөзрийн гол мод "Алтангадас"-ынхан гарт хэвээр үлдлээ. Шинэхэн Ерөнхий сайд энэ хоёр хүний хэн нь байх вэ гэдэг "Алтангадас" фракциас шалтгаална гэсэн үг. Тэд хэнийх нь талд орж тоглох вэ гэдгээс хамаарч дараагийн Засгийн газар бүрдэнэ. "Алтангадас"-ынхан нэгэнт л "өөрийн хүн"-ээ хамгаалж чадахгүй унагачихвал дараагийн хүнээр өөрсдөдөө ээлтэй хүнийг л тавих нь ойлгомжтой.
Г.Лхагва
ard · 2015/10/15
Amarjargal said bolboosoi....
zochin · 2015/10/15
ERdeneeer yahavdee.Er ni zasgaaraa togloj yahavdee.
иргэний дуу ... · 2015/10/15
Эрдэнээс өөр хүн алга уу. Нийгмийн даатгалын санг унагасан хүн Монголын хөгжлийг урагшлуулж чадах уу. Яана даа энэ төр. Сайханбилэгээрээ л энэ сонгууль дуусвал таарна. Хариуцлагыг нь нэгмөсөн тооцох хэрэгтэй. Ерөнхий сайдаар богино хугацаанд болоод зурагаа төрийн ордонд нэмүүлэхгээ юу Эрдэнэ гуай.
Зочин · 2015/10/15
Эрдэнэ ерөнхий сайд болно гэнэ үү арай ч дээ өөр ерөнхий сайд болох хүн АН-д алга уу хямарсан үед Баянголын бүх ашигтай газрыг авч барилга барьж байгаа хямараагүй Эрдэнэ ичээч Амаржаргал мянган хувь дээр даанч хэцүү муухай болсон юман дээр унах байхдаа
irgen · 2015/10/15
Erdeneer yuga hiine erunhii sai boluul Amarjargal ni deer blgui ajilaa medeh ym chin