“Гэр хорооллын дахин төлөвлөлт”-тэй хамгийн нэр холбогддог хүн бол хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай. Тэрбээр төсөл хэрэгжиж эхлэх сургаар “Гранд лайн” компани үүсгэн байгуулж багагүй хэмжээний төсөл аавынхаа дэмжлэгтэйгээр авсан байдаг юм.

Бүр сүүлдээ түүний луйвар ил цагаандаа гарч хамтарч ажиллаж асан хүнээсээ төсөл авч өгсний хөлсөнд 500 сая төгрөг авчихаад ашгийн 10 хувийг нь нэмж авна хэмээн зүтгэсэн байна.

Тодруулбал, “Гранд лайн” компанийн авсан төслийн хүрээнд инженерийн шугам сүлжээний ажлыг нь гүйцэтгэх компанийг шалгаруулах тендерт Б.Чулуудай өөрийн талын хүнээ оруулж ялуулсан аж. Үүнийхээ хөлсөнд бэлнээр 500 сая төгрөг авчээ. Улмаар шат шатанд амжилттай хийгдэж явсан гэрээ нийслэлийн удирдлага дээр ирээд гацах нь тэр.

Б.Чулуудайд 500 сая төгрөг бэлнээр өгсөн нөхөр “Б.Чулуудай яасан юм бэ. Чиний хүссэн мөнгийг өгсөн биз дээ” гэхэд хотын даргын хүү өөдөөс нь “Ашгийн 10 хувийг чинь нэмж авна. Тэгж байж ажлаа эхлээрэй” хэмээн “шуналтсан” байх юм. Үүгээр ч зогсохгүй хотын дарга аятай аашилж “Одоохон ……. компанийн авсан тендерийг хүчингүй болго” гэж дөвчигнөсөн байна. Эл маргааны аудио бичлэгийг манай редакцийн нэр дээр буцах хаяггүй ирүүлснийг Та бүхэнд хүргэе.

www.SHUURHAI.mn