Ерөнхий сайд, АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг намаасаа гарч, шинээр улс төрийн нам байгуулж байгаа гэх мэдээлэл Төрийн ордноор яригдаж эхлэв.

Тэр бүү хэл уг намд нь түүнтэй хамт Шинэчлэлийн Засгийн газарт ажиллаж байсан УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин нар багтаж байгаа гэх мэдээллийг ч эх сурвалж өгч байна. Н.Алтанхуягийн багийн нэр бүхий залуус Бүтээн Байгуулалтын Нам гэгчийг өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт бүртгүүлсэн агаад уг намд үнэхээр Н.Алтанхуяг нар багтах эсэх нь тун удахгүй тодорхой болох биз ээ.

Э.Мягмар

http://www.sonin.mn