Бүтээн Байгуулалтын Нам гэгчийг Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг тэргүүтэй тус намын лидерүүд байгуулсан гэсэн мэдээлэл өчигдөр хэвлэлээр гарсан билээ.

Уг мэдээллийг зөвхөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин л няцаасан бол бусад нь тайлбар хийхээс татгалзсан юм. Тэгвэл уг мэдээлэл нь үнэн, тэр бүү хэл бас дахин нэг нам ч АН-аас төрж мэдэх тухай эх сурвалжууд өгүүлж байна. УИХ-ын гишүүн, "АПУ" компаний хувь нийлүүлэгч Г.Батхүү мөн өөрийн "Чандмань" фракциа нам болгохоор ажиллаж эхэлсэн гэнэ. Уг нам нь үндэсний үзэлтэй, шашины ардчилсан хэв үзэл сурталтай байх аж.
Судлаачдын дүгнэж буйгаар Өршөөл Үзүүлэх тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг тус тус баталсаны дараа АН 2-3 хуваагдах нь тодорхой гэнэ. Энэ нь Н.Алтанхуяг тэргүүтний, Г.Батхүү тэргүүтний, Х.Баттулга тэргүүтний тус тус нам байх магадлал өндөр байгаа аж. 2011 онд мөн л Засгийн эрх барьж байх үедээ МАН/ Тухайн үеийн Монгол Ардын Хувьсгалт Нам/ хоёр хуваагдан задарч МАН ба МАХН гэсэн хоёр нам болсон билээ.

П.Мандах

http://www.sonin.mn