14459987475630309b9ed8c

УИХ-ын ээлжит сонгууль ирэх оны зургаадугаар сард болно. Улстөрчид сонгуульдаа одооноос бэлдээд эхэлчихсэн сурагтай байна.

Үүний нэг нь УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг юм. Тэрбээр өнөөдөр сонгогчидтойгоо уулзалт хийх гэж байгаа бөгөөд ирсэн сонгогч бүртээ нэгж тараахаар зэхжээ. Уг уулзалтын урилга дээрээ “Урилгаа үзүүлээд нэгжээ авна уу” гэсэн тамга дарсан байна. Дээрх уулзалт өнөөдөр 18 цагаас болох гэнэ.

Гэхдээ бүх зүйл хууль дүрмийн дагуу учиртай. Өнөөдрийн байдлаар мөрдөгдөж байгаа Сонгуулийн тухай хуулийн “35.1.Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаагаа энэ хуулийн 29.12, 29.13-т заасны дагуу нэр дэвшигч бүртгүүлж, үнэмлэх авсан өдрөөс эхлүүлнэ” гэж тодорхой заасан байгаа юмсан.

Г.Лхагваа

zaluu.com