Н.Алтанхуяагийн санаачилсан хуулийн төсөл АТГ-ыг айлгасаар
2015/10/28
Н.Алтанхуягийн санаачилсан хуулийн төслийг хойшлуулав гэдэг мэдээлэл өнгөрсөн баасан гаригт хүчтэй цацагдлаа. Хойшлуулсан шалтгааныг гишүүдийн ирц хүрээгoй гэдгээр тайлбарлажээ.
Хэрвээ гишүүдийн ирц хүрвэл энэ хуулийн төсөл батлагдах магадлал өндөр гэдгийг улстөрчид ч үгүйсгэхгүй байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн санаачилсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл нь улстөрчдийг ихээхэн айлгаад байгаа гурван үсэгтэй газрын эрх мэдэлтэй хамааралтай асуудал.
Тодруулбал, АТГ-ын харъяанд оччихоод байгаа Мөрдөн шалгах албыг эргүүлэн Прокурорын мэдэлд өгөхтэй холбоотой хуулийн төслийг Н.Алтанхуяг санаачилсан юм. Өмнө нь энэхүү хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хориглон зогсоож байсан билээ.
Ингэж хүч түрэн зогсооход АТГ нөлөөлсөн гэх шүүмжлэлийг УИХ-ын нэр бүхий гишүүд нэг бус удаа хэлж байлаа. Харин энэ удаа “хаширдаггүй” Н.Алтанхуяг дахиад хуулийн төслүүдээ бариад ороод ирсэн нь АТГ-ыг айлгасаар байгаа бололтой. Н.Алтанхуяг гэж хүн өөрөө ийм хуулийн төсөл санаачлах эрхгүй гэх мессэжийг ч цахим сайтуудаар цацаж эхэлсэн байна билээ.
Өмнө нь Прокурорын дэргэд байсан, одоо АТГ-т шилжиж ирчихээд байгаа Мөрдөн нь хуулийн байгууллагын ажилтнуудаа шалгах эрх бүхий алба билээ.
Эх сурвалж: "Улаанбаатарын сонин"
Зочин · 2015/10/29
100 ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ Ч СЭТГЭЛГҮЙ МАН-ААС ТУРШЛАГАГҮЙ Ч СЭТГЭЛТЭЙ АН 1000 ДАХИН ДЭЭР. ТЭР БАЙДАЛ НЬ ОДОО ХЭНД Ч ИЛ ХАРАГДАЖ БАЙНА.ТИЙМ УЧИРААС ЗӨВХӨН АН Л МОНГОЛ УЛСЫГ ӨӨД НЬ ТАТАЖ ХӨГЖҮҮЛЖ ЧАДНА.ШҮХ 88583399
Зочин · 2015/10/28
тийм л хууль өөрчлөх хэрэгтэй байсан юм бол /Энхбаяр-Гансүх/ урьд нь санлаа оруулахгүй яасан юм,энэ цагаас ард түмэн минь ямарч хэрэг хийгээсэн нэг гишүүнд ахиухан мөнгө өг тэгээд өөртөө таарсан хууль гаргуул
Gonchigdorj · 2015/10/28
AN nam mash muu ajillaad, ard tumen hund bainaa. Uuniig buh Mongolchuud medej baigaa
Зочин · 2015/10/28
М.А.Н ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН НЬ БАГАДААД 3 САЯ ХҮНИЙГ СҮЙРҮҮЛЭХ ГЭЖ МАН-ЫН ДАРГА БАЯР, БАТБОЛД НАР ТАВАН ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД, ОЮУ ТОЛГОЙГ ГАДНЫ ЛУЙВАРЧИНД ЗАРЖ МӨНГИЙГ АВААД БУРУУГ НЬ БАЯРЦОТРУУ ЧИХЭЖ ГЭМГҮЙ ЦАРАЙЛААД ХААНА Ч БАЙГАА МЭДЭГДЭХГҮЙ ГАДААДРУУ ГАР Ч ЗУГТААСАНЫГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ? ТЭГЭЭД ЗОГСОХГҮЙ ӨӨРСДӨӨ АРД ТҮМНИЙГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛЧИХЭЭД АРД ТҮМЭНДЭЭ ХАЙРТАЙ НАМ БОЛЖ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ХЭЦҮҮ БАЙНА, ӨРӨНД БАРИГДЛАА А.Н-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ МУУ БАЙНА ГЭЖ ХУДЛАА ГОНГИНОЖ БАЙНА. М.А.Н ТАВАН ТОЛГОЙГ ХУЖААГИЙН ЛОМБАРДАНД ТАВИАГҮЙ БОЛ ИНГЭТЛЭЭ ӨРӨНД ОРЖ ХЭЦҮҮДЭХГҮЙ Л БАЙСАН .А.Н-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАДААДААС МӨНГӨ БОСГОЖ ЧАДААГҮЙ БОЛ БИДНИЙ АМЬДРАЛ БҮР ХЭЦҮҮДЭХ БАЙСАН. БИД ХАРИН ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ БАЯРЛАХ ЁСТОЙ. ТЭГЭХЭЭР ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ НЬ А.Н-ЫНХАН БИШ ЭХ ОРОНДОО ИРЭХ НҮҮРГҮЙ ХУЛГАЙ ХИЙГЭЭД ГАДАГШАА ГАРЧ ЗУГТААСАНААРАА М.А.Н-ЫНХАН БОЛЖ ТААРНА БИЗ ДЭЭ. А.Н Л УЛС ОРНЫГ ӨӨД НЬ ТАТНА. Ш.Ү.ХӨДӨЛГӨӨН. 88583399
Зочин · 2015/10/28
mash buruu ene altanhuyg yagaad iim uym bariad ybaad bnaa ene hun aij bna ,gemt hun aidag uym hereg hiigeegui bol uynd atg ees aij uhchihgeed ulairaad baigaa nobsh be
Иргэн · 2015/10/28
АТГ-с мөрдөн байцаахыг салгах нь маш зөв. Дэмжих хэрэгтэй ш дээ