Н.Энхбаярыг өршөөлд хамруулах хүсэл талаар болжээ
2015/11/02
Намбарын Энхбаяр их хурлын сонгуульд дахин өрсөлдөх хүсэлтэй. Гэвч тэрбээр гэмт хэрэгтэн хэвээр учир энэ эрх хаалттай байгаа. Харин эрхийг нээхийн тулд УИХ-д суудалтай “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн чадах ядахаараа зүтгэж байгаа бөгөөд түүнд зориулж, өршөөлийн тухай хууль хүртэл санаачилсан байдаг.
Ингээд тэдний УИХ-д өргөн барьсан уг хууль шахагдаж, түлхэгдэж явсаар хоёр жилийн нүүр үзсэний эцэст өнгөрсөн долоо хоногт батлагдсан юм. Харамсалтай нь Ерөнхийлөгчийн хориг Өршөөлийн хуульд сууснаар Н.Энхбаярын УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх сэргэхгүй болж байгаа ажээ. Учир нь, сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага дотор буюу УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т “Ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх" гэж заасан нь түүний хүслийг талаар болгожээ.
УИХ-ын гишүүнээс улсын Ерөнхийлөгч гээд төрийн бүх өндөр албан тушаалыг хашсан ч, тэрхүү төрийнхөө хуульд эрх чөлөөгөө хасуулсан, цор ганц төрийн зүтгэлтэн бол Н.Энхбаяр. Олон хүн түүнийг ирэх 2016 оны сонгуульд нэр дэвших хүсэлтэйг анзаардаг. Тэр ч бүү хэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх том бодол ч түүнд байгааг үгүйсгэх аргагүй юм.
Гэвч тэр гэмт хэрэгтэн хэвээр. Ядахад Ерөнхийлөгчийн уучлалыг хүлээн авсанаараа тэр өөрийгөө гэм буруутан мөн гэдгээ хүлээн зөвшөөрчихөж байгаа юм. Тодруулбал зөвхөн шүүхийн шийдвэрээр хоригдож байгаа ялтанд л Ерөнхийлөгч уучлал үзүүлэх боломжтой байдаг аж. Ямартай ч өршөөлийн хууль түүнд хамааралгүй болсон тул одоо түүнд “цагаатгах” гэдэг ганц л зам үлджээ. Хэрэг хийсэн нь үнэн байхад цагаадна гэдэг бараг бүтэшгүй асуудал.
Н.Ганчимэг
Зочин · 2015/11/03
Энхбаяр өршөөлд хамрагдаж яах гээд байгаа юм ерөнхийлөгч Элбэгдорж тусгайлан авч үзээд өршөөсөн биз дээ 2 дахин өршөөгдөх гээд байгаа юм уу
zochin · 2015/11/03
Taivan amaraasai bilee
Зочин · 2015/11/02
2016 онд МАН-д засгийг давуу байдлаар хүлээлгэж өгч улс орноо аврахгүй бол аль ч биш боллоо шүү дээ.Тэд иддэг ч халбагаар, бас ичих бучирхайтай байдаг.
БОБИ · 2015/11/02
АН гэж байхгүй, зөвхөн нэрийг нь ашигласан МАФийн бүлэглэлүүд болсоншдээ. Эдэнд саад болж байгаа ганц хүч бол сайнч бай мууч бай МАН.
Зочин · 2015/11/02
БИ МОНГОЛ ХҮН ГЭЖ ХЭЛЭХИЙН ТУЛД ЯМАРЧ ГЭМГҮЙ МОНГОЛЧУУДЫГ ХЭДЭН ТҮМЭЭР НЬ АЛСАН МАН-ТАЙ МОНГОЛЧУУД ЦАГ ҮРГЭЛЖ ТЭМЦЭЛ ЯВУУЛЖ ЕРТӨНЦИЙН ХӨРСНӨӨС АРЧИЖ ХАЯХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ТЭД ӨНӨӨДӨР МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ АЛЖ ӨӨРСДИЙН БУРУУГАА АН-РУУ ЧИХЭЖ ГҮТГЭЭД ДАРГА НАР НЬ ГАДААДРУУ ЗУГТААЖ НУУГДАЖ БАЙНА ШҮХ 88583399
Зочин · 2015/11/02
Нээрээ ингэж зовж, бусдад хонзон санаж явахаар хөдөө гарч ааруул идэж сайхан амраач Энхбаяраа.Сэтгэлийн үг шүү.
Зочин · 2015/11/02
Хүзүүгүй нохойд хариуцлага тооцох хэрэгтэй шүү
zoshin · 2015/11/02
odoo bol enhbayraa amar
Зочин · 2015/11/02
С.Баярт ямар хариуцлага тооцох вэ??? Оюу-Толгойн гэрээгээр Монгол улс ашиг хүртэх нь бүү хэл өрөнд орох дээрээ тулаад байгаа шүү дээ.