С.Баярцогтыг дахин шалгах ёстой гэлээ
2015/11/03
УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд энэ оны 10 дугаар сард ирүүлсэн санал хүсэлтүүд болон ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлаар тус байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэл хийлээ.
10 дугаар сард тус байнгын хороонд нийт 246 өргөдөл гомдол иржээ. Үүнээс БОНХАЖЯ-нд 5, ГХЯ-нд 2, Сангийн яаманд 2, Хууль зүйн яаманд 33, Аж үйлдвэрийн яаманд 3, БХБЯ-нд 13, БСШУ-ны яаманд 18, УУЯ-нд 5, Хөдөлмөрийн яаманд 17, ХАХНХЯ-нд 69, ХХААЯ-нд 3, ЭМСЯ-нд 7, ЭХЯ-нд 2 өргөдөл ирсэн байна. Ирүүлсэн өргөдлийн ихэнхийг сургалтын төлбөр, орон сууц, гэр олгохыг хүссэн өргөдөл эзэлж байна. Түүнчлэн ажлын байранд зуучилж өгөхийг хүссэн, эмчлүүлэх хүсэлт тавьсан, шагнал урамшуулал хүссэн, донорын нийгмийн хангамж, урамшууллын асуудлыг шийдэж өгөхийг хүссэн өргөдөл ихээр иржээ.
Байнгын хорооны дарга О.Баасанхүү, “2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтод Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Тухайн үед УПЕГ-аас Щвейцарьт байдаг оффшор бүс рүү С.Баярцогт оффшор дансандаа хэдэн төгрөг нуусан болохыг тодруулах бичиг явуулсан. Оффшор бүсээс УПЕГ-ыг “Та нар стандартын дагуу бичгээ ирүүлээгүй тул хариу өгөх боломжгүй” гэсэн мэдээлэл ирүүлжээ. Манайхан энэ бичгийг нь үндэслээд С.Баярцогтын хэргийг хаасан байна. Тиймээс С.Баярцогтын оффшор дансны асуудлыг дахин шалгах ч ёстой.
Энэ долоо хоногт даргын зөвлөлөөр Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй байна” гэлээ.
Ч.Ариунболд
http://www.montsame.mn
Зочин · 2015/11/04
Tiim ee shalgaad horongiig n huraagaad shorond nasaar n hataah heregtei.mongoliig hudaldsan hujaag
bi · 2015/11/03
Ingej sanyylj ailgaj baix xeregtei.
зочин · 2015/11/03
Баасанхүү гишүүнд амжилт хүсье. Шударга байна гэдэг УИХ-ын гишүүний маш чухал имиж шүү. Зальтай зайтай нөхдүүдэд хуулийн хүний нүдээр хандаж болохгүй мартсаныг нь байнга сануулж бай. Ингээд яриад ард түмэндээ сануулаад байгаа чинь л ажил. Зарим нэг юу ч мэдэхгүй юмны учир ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй нам дагасан гарууд хуцвал хуцаж л байг. Жингийн цуваа явдгаараа явж жингэр нохой хуцдагаараа хуцна гэж үг бий дээ.
Зочин · 2015/11/03
БИ МОНГОЛ ХҮН ГЭЖ ХЭЛЭХИЙН ТУЛД ЯМАРЧ ГЭМГҮЙ МОНГОЛЧУУДЫГ ХЭДЭН ТҮМЭЭР НЬ АЛСАН МАН-ТАЙ МОНГОЛЧУУД ЦАГ ҮРГЭЛЖ ТЭМЦЭЛ ЯВУУЛЖ ЕРТӨНЦИЙН ХӨРСНӨӨС АРЧИЖ ХАЯХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ТЭД ӨНӨӨДӨР МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ АЛЖ ӨӨРСДИЙН БУРУУГАА АН-РУУ ЧИХЭЖ ГҮТГЭЭД ДАРГА НАР НЬ ГАДААДРУУ ЗУГТААЖ НУУГДАЖ БАЙНА6 ШҮХ 88583399
Зочин · 2015/11/03
Хэдэн сэтгүүлчид чинь энэ хүний буянаар ажилтай байгаад байгаа юм биш үү
Зочин · 2015/11/03
Chadahgui bj hutsaad l suuh yum
Зочин · 2015/11/03
энэ Баасанхүүд өөр хийж чадах юм гэж байна уу. үргэлж л хүний бөгс ухаж энийг ч огцоруулна,тэрийг ч шалгуулна гэсэн юм л байнга барьж гүйх юм. Тэмүүжинтэй арсалдаад л байсан. өөрөөр Баасанхүү гишүүн тийм хууль санаачиллаа,тэгж хүмүүнлэгийн ажилд оролцлоо, сонгогч түмэндээ тэглээ ингэлээ гэсэн юм ерөөсөө сонсогдохгүй юм. Иймэрхүү сонин гишүүд мэр сэр бах шиг байхын.Лав л энэ Баасанхүү байна.Их хуралд сонгогдоод ер нь ард түмэн,улс эх оронд тустай юм юу хийвээ.