ee25ec524ff87484bigТовч намтар

Пантийн Ганхуяг. Дорноговь аймгийн Хөвсгөл суманд 1959 онд төрсөн, инженер-математикч.

Дорноговь аймгийн Ардчилсан намын дарга, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, аймгийн Засаг дарга зэрэг сонгуульт ажлууд хийж ирсэн.

Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.

Сонгогдох тавилангүй ч Засаглах хувьтай эр

П.Ганхуяг улс төрч болсноосоо хойш нэг ч сонгуульд ялж үзээгүй гэдгээрээ монголын улс төрийн Дээд амжилтын номд бичигдэхээр болсон нэгэн ажээ. Анх 2008 оны УИХ-ын сонгуульд Дорноговь, Говьсүмбэр аймагт Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөөд өвдөг шороодсноор үл сонгогдох замналаа эхлэсэн байдаг.

УИХ-ын сонгуульд унах ч дүүрч, төрсөн сумандаа орон нутгийн сонгуульд ялж чадаагүй атлаа аймгийн Засаг дарга болсон гэхээр үнэхээр гайхалтай гэхээс өөр хэлэх үг олдохгүй. 2008 оны намар аймгийн ИТХ-д нэр дэвшээдтөрөлх сум Хөвсгөлөөсөө сонгогдчих юм бодсон чинь нутгийнхан ньитгэл үзүүлсэнгүй унагаж орхижээ. 2009 оны 11 сард Зүүнбаян багт болсон ИТХ-ын сонгуульд өрсөлдөөд “Хаан” банкны ажилтан М.Одонцэцэг гэх шавилхан бүсгүйд ялагдсан нь түүнийг “сонгогдох тавилангүй” гэдгийг батласан хэрэг байлаа.Гэвч шантарсангүй,2011 онд Сайншандынтавдугаар багтболсон нөхөн сонгуульд дархан давна гэж бардаад ч бас бараагүй ажээ. МАН-аас нэр дэвшигчГ.Чулуунхүү 62 хүний саналаар илүү гарч сонгогдсон чЗасаг дарга П.Ганхуяг ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй гурван шатны шүүхээр заргалдаад ч сонгогдож чадсангүй.

Үүнээс хойш тэр жагсаалт гэж юмыг тахин шүтэх болж, 2012 оны УИХ-ын сонгуульд намынхаа жагсаалтад шургалж 16-д эрэмблэгдсэн ч аанай л барсангүй. Харин орон нутгийн сонгуульд жагсаалтын эхэнд нэрээ тавьж байж нэг юм сонгогдохчоон аяджээ. Тэрнээс тойрог дээр очиж үзэлцсэн бол унах нь баараггүй байлаа. Пантийн хүү аргалж байгаад жагсаалтаар сонгогдсон ч нам нь аймагтаа ялалт байгуулж чадаагүй юм.

Түүний сонгуульд өрсөлдсөн түүх нь иргэдийнхээ итгэлийг даагаагүйн түүх байдаг. Хэдээгээр П.Ганхуяг иргэдийн итгэлийг даагаагүй ч намдаа найраа хийсээр хоёр ч удаа аймгийн Засаг дарга болсон хүн. Бас нэг хачирхалтай зүйл нь аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчид Засаг даргадаа бас л итгэл үзүүлэх дургүй байж, гурван ч удаа огцруулсан байна.

Дорноговь аймгийн ИТХ-аас аймгийн Засаг дарга П.Ганхуягийг огцруулах шийдвэрээ Ерөнхий сайд Н.Алтанхуягтхоёр ч удаа гаргасан чцаадах нь хүлээж авалгүй хоёр удаа буцааж байжээ. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болсны дараа аймгийн ИТХ ахин хуралдаж П.Ганхуягийг огцруулах шийдвэрээ гуравдах удаагаа гаргаад бас дэмжлэг олсонгүй гацаад байна.

Дорноговь аймгийн ИТХ Засаг даргаа огцруулах үндэслэлдээ таван зүйлийг онцолсон.Үүнд:Засаг дарга П.Ганхуягийн үйл ажиллагааны хөтөлбөр, орон нутгийг 2016 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл, сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт муу. Тэдгээрийг хэрэгжүүлэхээс зайлсхийсэн.

Зарим сумын засаг дарга нарынхууль зөрчсөн буруутай үйлдлийг хаацайлж, өөгшүүлдэг, тендер болон газар өмчлүүлж ашиглуулахтай холбоотой хууль бус үйлдлийг удаа дараа гаргасан учраас Дорноговь аймгийнхан засаг даргадаа итгэхгүй, огцруулах үндэслэлтэй гэж үзсэн аж. Хамгийн чухал нэг шалтгаан нь П.Ганхуяг төрийн албыг төрлийн алба болгосон явдал юм. Төрлөө ажилд авсан жагсаалтаас дурдахад:

  • Дорноговь аймгийн засаг даргын орлогч Галбадрах нь П.Ганхуягын бүл дүү нь.
  • Засаг даргын туслах Ганзаяа болбоос зээ дүү. Түү­нийг Улаанбаатараас тусгайлан залж, туслахаа болгожээ.
  • Дорноговь аймгийн төрийн сангийн дар­га Эрдэнэсүрэн П.Ганхуягийн хувийн ком­па­­нийн ня-бо байсан.
  • Газрын харилцаа ба­рилга хот байгуулалтын газрын дарга Мөнхцэцэг нь П.Ганхуяг­тай дунд сургуулийн нэг ангид суралцаж байсан.
  • Үйлчилгээний газрын дарга Сайнзаяа мөн П.Ганхуягийн бүл дүү бөгөөд тэрбээр Дорнод аймгаас татаж авчирчээ.
  • Төрийн албыг төрлийн алба болгох хирнээ жирийн албан хаагчидтай зүй бус харьцаж айлгаж ичээдэг тэрбээр өөрийн орлогч Б.Төмөрхуягийг хууль бусаар томилох, төсвийн тодотголын хэлэлцүүлэг дээр харьяа агентлаг, газар, хэлтэсийн дарга нараа хөөж явуулах, хурал хаяж гаран үймүүлэх мэтээр төрийн хүнд байж боломгүй авирууд гаргадаг ажээ.

П.Ганхуяг найзууд, хамаатнуудааТендерийн комиссын дарга, гишүүдээр томилоод ч зогсохгүй тендерт шалгараххүмүүсийг бас өөртэйгээ холбоотой хүмүүс байхаар зохицуулж ирсэн тулДорноговьчууд түүн яаж итгэх юм билээ.

ИТХ-ын нийт Төлөөлөгчдийн 70 хувь нь Засаг даргатайгаа хамтарч ажиллахгүй, итгэлд үзүүлэхгүйгэсэн санал нэгдсэн байхад Ерөнхий сайд гурвантаа няцаах нь монголд л байж болох үзэгдэл байх.

П.Ганхуяг Замын-үүд сумын Засаг даргыг бүхий л боломжоо дайчлан өмгөөлж, хаацайлдаг хүн.Үүний цаад учрыг хил, гаальдамнасан нууц бизнесийн хамтрагчид гэдэг нь байгаа хэмээн нутгийн иргэд ярьдаг. Сумын Засаг дарга М.Баянмөнх П.Ганхуягийн ивээл дор иргэдийн хилээр нэвтрэхдээ төлдөг орон нутгийн татварын хэмжээг дур мэдэн нэмсэн нь АТГ-т шалгагдан цуцлагдаж байлаа.

Ийм нэгэн сонгогдож чадаагүй хирнээ Засаглах гэж янцаглаж, чардайу яваа Засаг дарга говийнхны уур унтууг барсаар найман жил болох гэж байна.

Газрын наймааны Ганган хар жагсаалт

Говь нутгийхан П.Ганхуягийг Улаанбаатарт цэцэглэсэн газрын наймааг урагшаа Дорноговьд импортлон нутагшуулсан хүнээр аль эрт тодруулжээ. Одоо “газар харвал хашаалчихдаг дарга хэн бэ?” гэх хошин таавар Сайншандаар хэлцэгдэх болсон нь үндэслэлтэй ажгуу.

Дорноговь аймгийн төвд Засаг дарга П.Ганхуягынойрын хүмүүсийн нэр дээр 400 га газар олгогдсон байдаг бөгөөд энэ талаар маш олон удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байлаа. Том бөгөөд тоймтой газрын наймааг нь жагсаавал:

– Ханги мандал хилийн боомтодГаалийн хяналтын талбай, ачаа шилжүүлэн ачих талбайг иргэн, аж ахуйн нэгжид 200 га, гадаадын компанид 100 га газрыг ашиглуулах сонгон шалгаруулалтыг өөрийн хүү Г.Гантулгын “Блэкстоун ложистик” ХХК-д ашигтайгаар шийдвэрлэсэн хэрэг нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, улсад хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт тооцогдон хүүгийнх нь өмнөөс Х.Батцэцэг, Ч.Хишигбат, З.Чимэдцэрэн нар холбогдон шүүгджээ.Ганхуягийн хүү Гантулга тэднийг хэрэгт хийн өөрөө цэвэр үлдэх гэхдээ “Би тендер дүгнэх үед гадаадад байсан.Манай найзууд миний нэрийг барьж оролцсон, би хамаагүй, манай аав ч бас хамаагүй. Би монголбанкинд ажиллаж байгаад 2011 оны аравдугаар сард АНУ-д сурахаар яваад 2012 оны зургадугаар сарын 30-нд монголд ирсэн. АНУ-д байх үедГончигцэрэн, Батбаатар нар утсаар холбогдож төсөл бичээд өгөөч гэхээр төсөл бичиж өгсөн ньшалгарсан байна лээ. Төсөл сонгон шалгаруулах үед би гадаадад байсан. Манай аавын зүгээс ямар нэг байдлаар нөлөөлсөн зүйл байхгүй” гэж мэдүүлэг өгч байжээ.

– П.Ганхуягийн охины 20 хувь эзэмшдэг “Мегатек”компанидЗамын-үүд суманд80 гагазрыг тендергүйгээр олгосон асуудал бий. Бидэнд олдсон баримтаар энэ компанийн 80 хувийг японы иргэн Изүми Такахиро гэгч хүн эзэмшдэг байсан.Сонгон шалгаруулалтын материалд япон улсын “Мегатек” компани шалгарсан гэх мөртөөгазар эзэмшүүлэх захирамж дээр “Нэксимамед” ХХК- д 30 жилийн хугацаатай эзэмшүүлэх гэж бичсэн нь хачирхалтай. Монгол улсын хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай компани газрыгзөвхөн ашиглах эрхтэй байдаг.

ХожимГ.Баярцэцэг 2012 оны нэгдүгээр сарын 30-нд компанийЕрөнхий захирал болмогц компанийннэрийг “Мегатехнологи ворлд монгол” болгож өөрчилсөн нь ч анхаарал татна. Эх сурвалжийн мэдээллээр энэ хэргийг УМБГ шалгаж байгаа бөгөөд энэ компанийг үүсгэн байгуулсан япон олдохоо больсон гэнэ.

Бусдыг хэрэгтэн болгохоос гадна хүү, охин хоёроо хууль бусзамд хөтлөн оруулах нь сайн эцгий үрдээ үлгэрлэх зөв арга мөн үү.

– Ганхуягтан 2012 оны 9-р сарын 18-нд “Фамин энд Гоби индастри” гэж компанибайгуулмагц найз, туслах бас жолоочнь байсан Б.Мөнхбатыг захиралаар нь тавиадЗамын-Үүдэд үйлдвэрлэлийн зориулалтаар нэр дор 300 га газрыг тендергүйгээр олгожээ.Цаадах нь авсан газраа хятадуудад хэсэгчлэн зарахыг завдаж байсан нь илэрч шалгагдаж байна. Харьцуулахадэнэхүү 300 га газрын хажууд 8 га газрыг дуудлага худалдаагаар 170 сая төгрөгөөр заржээ. Тэгэхээр П.Ганхуяг жолоочынхоо нэр дээр хэдий хэр мөнгө завшсан нь харагдах болов уу.

– Ангийнхаа анд, аймгийнГХБХБГ-ын дарга Ц.Мөнхцэцэгийн дүү Ц.Мөнхжаргалын нэр дээр 10 га газрыг “ачиж буулгах талбай”-н зориулалтаар авсан нь АТГ, цагдаа, прокурорын байгууллагаар шалгагдан, эрүү үүссэн боловч шүүхийн шатанд гацаасан байдаг.

Дорноговь аймагт иргэд 0,7 га хашааны газрыг 3,5 сая төгрөг төлж өмчлөх эрхтэй болдог. Сайншанлын төвд 0,7 га газрыг 10 сая төгрөгөөр өгч авалцдаг байхад Засаг дарга хэдэн зуун га-гаар нь завшаад сууж байдаг байх юм.

П.Ганхуягийнгазрын наймааны хажуугаарх өөр нэг эрдэм бол тендер будлиулах гэдгийгЗамын-Үүдэд хэрэгжих ёстой байсан “Шинэ сум” төслийн дампуурал харуулав. Энэ төсөлд Засгийн газраас 15 тэрбум төгрөг хуваарилсан. үүний 6 тэрбум төгрөгөөрспорт цогцолбор барих ёстой байжээ. Ганхуяг энэ тендерт төлбөрийн чадваргүй, барилгын ажлын туршлагагүй “Фронт гейт” компанийгшалгаруулсныг Сангийн яам,БХБЯ-наас хүчингүйдтооцон, тендерт ялсан компани санхүүгийн баталгааг хуурамчаар гаргасан байгааг дурдсан албан бичиг явуулсныгП.Ганхуяг дарагдуулж, Замын-Үүдийн Хаан банкны эрхлэгчийг дарамтлан “Фронт гейт” компанид зээл олгуулахаар оролдож байжээ.

Танил талаа тендертшалгаруулсны балгаар аль хэдийнээ ашиглалтандорчихсонбайх ёстой Спорт цогцолборийнхүү гацав.

Орон нутгийн хөрөнгө оруулалтаар баригдсанДаланжаргалан сумын соёлын төв, Сайншанд сумын 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга сунжирч гацсан ньч аймгийн засаг дарга болон түүний орлогч нарын хутгасан будлиантай холбоотой нь тогтоогдсон ажээ.

Би сонгогдож чадаагүй бол хэн ч сонгогдохгүй

Сонгуульд өрсөлдөөд ялж үзээгүй П.Ганхуяг бусад бүх сонгуулиар намынхаа эсрэг ажиллаж ирсэн байдаг нь “Хэрвээ би эндээс сонгогдохгүй байгаа бол өөр хэн ч сонгогдох ёсгүй” гэснээс өөрцгүй хандлага юм.

П.Ганхуяг Дорноговь аймгийн засаг дарга болсон мөчөөс эхлэнтус аймагт Засаглалын хямрал нүүрлэж, түүнийг огцруулах гэсэн тэмцэл тасарсангүй. Ерөнхийлөгчийн 2009, 2012 оны сонгууль, УИХ-ын 2008, 2012 оны сонгуульд Дорноговь, Говьсүмбэрт улсын хэмжээгээр хамгийн бага саналыг Ардчилсан намын нэр дэвшигчид авч, үргэлж ялагдаж байжээ.

Шалтгаан нь тэр Засаг дарга болмогцТөр, захиргааны бүх шатны ажилтнуудыг ажлаас хоморголон халж тэр ч бүү хэл “Саран хөхөө” театрын дарга С.Хүдэрчулууныг хүртэл улс төржүүлэн халж байжээ. П.Ганхуягийг засаг дарга болсноос хойш төр захиргааны ажилтнуудын 60 хувь нь халагдсан.

Ийм балагт даргын “ачаар”Дорноговьчууд Ардчилсан намыг үзэн ядах болсон. Тийм ч учраас хоёр удаагийнЕрөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдоржид дорноговьчууд хамгийн бага саналыг өгсөн юм.

П.Ганхуяг 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэрнамаасаатойрогт нэр дэвшсэнЯ.Батсуурийг унагах ажлыг өрсөлдөгчтэй нь хамтран зохион байгуулсан төдийгүйаймгийн Ардчилсан намыгхот, хөдөөгийн гэсэн хоёр фракцидхувааж тараачихаад сууж байна.

Дорноговьчууд ичиж байна

Дорноговь аймаг П.Ганхуягийн засагласан 8 жилийн хугацаанд өөдөлж дэвжсэнгүй. Овоолсон хог, золбин нохой хоёр ихэсч, иргэд нь улс төрийн харъяаллаар алжлаасаа халагдчихвийайдас хүйдэстэй амьдрах болсоор удаж байна.

“Эрэл” Ардчилсан нам руу, МоАХ фракцаас “шонхор” луу гээд байнга урваж шарваж ирсэн энэ этгээдийн гар дор Сайншанд аажмаар бөхөж унтарч байна.

Дорноговьчууд Засаг даргатайгаа биечлэн уулзах гэдэг нь аз хийморийн асуудал болсон бөгөөд ихэвчлэн гэрийнхээ хойморт байх зурагтаар л түүнтэй эчнээ уулздаг болоод 8 жил боллоо. Засаг дарга УБ хотоор голчлон төвлөрч телевизүүдээр өөрийгөө “нэг байтугай нилээд хэдэн аймаг удирдах чадвартай” гэх зэргээр магтуулж явахыг л олж харна.

П.Ганхуягийн “салаавч” гэх айхтар нийтлэлийг өдөр тутмын сонин, цахим хуудсуудаар “төлбөртэй” гаргах, Ерөнхий сайд нарт тал засан өөрийгөө өмгөөлүүлэх зэргээс өөр өөдтэй ажил хийгээгүй энэ этгээдийг Дорноговьчууд жигших болсоор удлаа.

Хажууханд байх Сүхбаатар аймгийн Засаг даргын идэвхтэй үйл ажиллагаа аймгаа улс даяарт жишиг болгон мандуулж байгаа үйл хэргийг харахаар Сүхбаатараас бүх талаараа давуу боломжтой аймгийг өдий зэрэгт хүртэл унагаж доройтуулсан П.Ганхуягаас бүгд ичиж байна. Дэд бүтэц, гадаад харилцааны нэн таатай нөхцөл, ажилч хөдөлмөрч говьчууд, хөрөнгө оруулалтын давуу боломж, нам нь засаглаж байгаа ээлтэй орчин гээд түүнд аймгаа өөд нь татахад шаардлагатай бүхий л нөхцөл байсан ч хувиа борлуулахаас өөрийг сэдсэнгүй найман жилийг барав. Иргэд залхав, ичив, жигшив. Ирэх сонгуулиар түүнд баяртай гэж хэлэх л үлджээ. Иргэд сонгогчдынхоо итгэлийг авч чаддаггүй, ИТХ-тайгаа учраа олж чаддаггүй ийм хүнээр юу ч хийлгэх билээ.

Баяртай ! Пантийн Ганхуяг аа.

Эх сурвалж: Намбус.мн