Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамбыг Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн сэжигтнээр татаж, 14 хоног 461-р ангид хорихоор болсон. Мөн түүнтэй хамт 4-5 хүнийг шалган, тайлбар мэдүүлэг авч эхэлсэн тухай МАХН-аас мэдээлсэн. Гэтэл өчигдөр орой 18.30 цагийн орчимд ЭМС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг хахуулийн хэрэгт сэжигтнээр татаж, АТГ-аас баривчилжээ.

 

Энэ талаар өчигдөр манай сайт ЭМС-ны эх сурвалжаас тодруулахад "Байцаалт авч, шалгаж байгаа нь үнэн ч цагдан хориогүй" гэх тайлбарыг өгч байсан билээ.

 

Гэвч өөр баттай эх сурвалж уржигдраас шалгаж байгаад өчигдөр цагдан хорьсон гэдэг тайлбарыг өглөө.

 

Г.Ганчимэгийн хувьд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын дотны найз Г.Ганзоригийн төрсөн эгч нь юм. Өнгөрсөн удаад Г.Шийлэгдамба хууль бус тушаал гаргаж Г.Ганчимэгийг нарийн бичгийн даргаар томилсон гэх хэл ам ч гарч байсан билээ.

Д.Ундрах /24tsag.mn/