Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд П.Бүрэнтөгс арслан түрүүллээ
2015/11/13
Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр, улсын заан Б.Батмөнх нарын зэрэг бөхчүүд хүч, бяр, уран мэхээ уралдуулсан юм.
Энэ жилийн бахархлын өдрийн барилдаанд чансаа өндөр 128 бөх уран мэхээ уралдуулан барилдаж, улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Улсын начин Л.Цэрэнцогтох үзүүрллээ.
Шөвгийн дөрөвт улсын заан Б.Батмөнх болон Хөвсгөл аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр нар үлдсэн юм. Улсын арслан П.Бүрэнтөгс энэ удаагийн барилдаанд түрүүлснээр намар цагийн барилдаан эхэлснээс хойшхи гурав дахь түрүүгээ авлаа. Тэрбээр энэ намар болсон долоон барилдааны гуравт нь түрүүлж, гуравт нь үзүүрлээд байна.
Зочин · 2015/11/14
boxchuud bugd l taria maria taridag bolson gesen box uzhee baigaad 3 jil bolj bna dooooo hyn zodno deerelhene buthgui nohduud bdgiin bna leee