Д.Булгантай хамт шалгагдаж байгаа иргэний ээж ӨБХ-нд хандаагүй гэв
2015/11/18
Ардчиллын удирдагч С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт хөнөөгдсөн. Түүний амиа алдсанаас хойш 17 жил өнгөрчээ. Өнөөдөр бүгд л хэлэх үг, хөшөөнд нь өргөх цэцгээ бодчихсон яваа байх.
Хэрэг илрэлгүй 17 дахь өвөлтэйгээ золгож байгааг бол хэн ч хэлнэ. Гэхдээ дэргэд нь бүлтийтэл харж байсан гэрч бий. Гэрчтэй хэрэг илрэхгүй байна гэж үгүйг мэргэжлийн хүмүүс хэлдэг юм билээ.
Тэгвэл С.Зориг агсны эхнэр Д.Булганыг өнгөрсөн амралтын өдөр цагдан хориод байгаа. Улмаар түүний цагдан хорих хугацааг 14 хоногоор сунгасан юм. Түүнтэй хамт хоёр иргэн шалгагдаж байгаа гэх мэдээлэл байна. Гэхдээ тэдгээр иргэдийг Д.Булганыг баривчлахаас сар гаруйн өмнө цагдан хорьсон аж.
Юутай ч гэнэт Д.Булганыг цагдан хорьж байгаа нь С.Зоригийн хэргийг эртнээс шалгасаар ирсэн эсвэл гэнэт түүний хэрэгт холбогдолтой сэжүүр олдсон байж болох юм.
Д.Булганы хувьд яахын аргагүй С.Зоригийн хэрэгтэй холбогдон шалгагдаж байгаа аж.
Мөн өнгөрсөн хугацаанд худал мэдүүлж байсан нь шалгалтын явцад тогтоогдоод байгаа гэх мэдээлэл байна.
Харин хамт шалгагдаж байгаа хоёр иргэний нэгнийх нь ээж Өргөдлийн байнгын хороонд хандсан гэх мэдээлэл байгаа ч “Тийм зүйл огт байхгүй” гэдгийг албаны эх сурвалж хэллээ.
Цаашлаад өнгөрсөн баасан гарагт хийсэн гүйцэтгэх ажиллагааны үеэр Д.Булган 85 настай ээж, эрэгтэй дүүгийн хамт байсан байна. Баривчилгааны дараа амралтын өдрүүд залгаснаар тэрээр өмгөөлөгч авах боломжоор хангагдаж чадаагүй бололтой.
Ямартаа ч хэргийг нуун дарагдуулсан гэсэн үндэслэлээр түүнийг саатуулсан гэдгииг олон эх сурвалж баталж байгаа юм. Түүнчлэн өөр эх сурвалжуудын ярьснаар уг баривчилгааг С.Зориг агсан амиа алдсан хэрэгт холбогдуулан ажлын хэсгээс зохион байгуулсан гэж байгаа ч өнгөрсөн жил тус ажлын хэсэг татан буугдсан билээ.
Хэрэг гарсан 1998 онд цагдаа, тагнуулын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан шалгаж эхэлсэн гэдэг. Харин өнгөрсөн жил ажлын хэсгийг татан буулгаж, Тагнуулын ерөнхий газарт ажлын хэсэг байгуулсан гэдгийг албан бус эх сурвалж мэдээлж байна.
Энэ нь Д.Булганыг цагдаа биш тагнуулаас баривчилсан гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
Мөн Д.Булганыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан хэмээн хэвлэлүүд мэдээлж буй ч албаны эх сурвалж үгүйсгэж байгаа юм.
Д.Дуулим
http://www.24tsag.mn
Дамба · 2015/11/19
Хэрэг гарсан үед Элбэг, Батүүл нар 70 гаруй хүнийг дуудан ирүүлж, талийгаачийн цусанд хутгалдсан шарил дээгүүр харайн орж бүх ул мөрийг устгасан тухай мэдээлж байсан. Гэмт хэргийн амьд гэрчийг ямар ч тэнэг алуурчин үлдээдэггүй. Гэтэл Булган зүв зүгээр бас дараагийх нь Батүүл энэ тэр гэж хэргийг, алуурчныг буруу замаар чулуу хөөлгөсөн юм биш үү. Гэмгүй хүнийг дарамталж Хэрэг илрүүлсэн гэж байгаа юм биш биз дээ
Зочин · 2015/11/19
шоу болоод өнгрөхгүй л бол ?
Зочин · 2015/11/18
1990-ЭЭД ОНД МАН-ЫН ГИШҮҮН БИШ Л БОЛ АЛБАН ГАЗАР ҮЙЛДВЭРҮҮДИЙН ДАРГА БАЙХ ЭРХГҮЙ БАЙСАН. ТЭД МОНГОЛЫН БҮХ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ДАМПУУРУУЛЖ ӨЧНӨӨН МЯНГАН АЖИЛЧДЫГ ГУДАМЖИНД ГАРГАЖ ТҮҮНИЙ АРД БАЙСАН МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛСЭН НЬ БОДИТ ҮНЭН. ТЭД ӨӨРСДӨӨ МОНГОЛ УЛСЫГ ТЭГЖ САНДААЧИХААД ИЧИХ Ч ҮГҮЙ БУРУУГАА ТЭР ҮЕД ТӨРСӨН АРДЧИЛАЛ, НЯЛХ ХҮҮХЭД ХОЁРЛУУ ЧИХЭЖ ГҮТГЭДЭГ БАЙСАН.. АРДЧИЛЛЫНХАН МАН-ЫНХНЫ ЗОГСООСОН ТЭР ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ЭРТХЭН ХУВЬЧИЛЖ ЭЗЭНТЭЙ БОЛГОЁ ГЭХЭД МАН-ЫНХАН ЭСЭРГҮҮЦСЭЭР БАЙГААД МАН-ЫН ГИШҮҮН ДАРГА НАР НЬ ӨӨРСДӨӨ ТОНОЖ ЭРГЭЭД ЯМАР Ч АЖИЛЛАХ НӨХЦӨЛГҮЙ БОЛГОЖ САНДААЖ ЯМАР Ч ҮНЭГҮЙ БОЛГОСОН. ТЭГЖ САНДААГААД ӨЧНӨӨН ЖИЛИЙН ДАРАА ӨӨРСДИЙГӨӨ ХАМГИЙН АРИУН ӨМЧ ХӨРӨНГӨНД ДУРГҮЙ ГЭЭД БАЙДАГ МАН-ЫН ГИШҮҮН ДАРГА НАР ҮНЭГҮЙ БОЛСОН ХОЙНО НЬ ӨӨРСДӨӨ ӨӨРИЙН БОЛГОЖ АВААД ЗОРИУЛАЛТЫГ НЬ ӨӨРЧЛӨӨД АРХИНЫ ГАЗАР, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ БОЛГООД БАЙЖ БАЙНА. ДОРНОД АЙМГАА ХАР. ХУЛГАЙЧ ЛУВАРЧИНГААРАА ДУУДУУЛЖ БАЙСАН НӨГӨӨ МУУ НЭРТЭЙ АРДЧИЛЛЫНХНААС ТЭР ОЛОН ҮЙЛДВЭРҮҮДЭЭС ӨӨРИЙН БОЛГОЖ АВСАН ГАНЦ Ч
шаабар · 2015/11/18
Манай хууль хүчнийхэн иймэрхүү ажиллагаагаа хүн амьтанд хэвлэлээр тараалгүй сэмхэн хийчихэж чаддаггүй л юм байх даа. 2-ын хооронд ингэж цуурхал тарааж байхаар шалгах ажиллагаагаа олон нийтэд нээлттэй болгомоор юм. Ийм санал олон удаа гарлаа шүү дээ. Хэрвээ Булган худал мэдээлэл өгч байсан нь үнэн бол тэр үед ажлын хэсгийг ахалж байсан нөхдийг шалгах ёстой баймаар.