МАН-ын тунирхал
2015/11/18
УИХ-ын НББСШУБХ-ны өнөөдрийн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа. Гэтэл өглөөний 09 цагт эхлэх ёстой хурал МАН-ын бүлгийн гишүүд бойкотолж хуралдаа орж ирээгүйн улмаас ирц бүрдэлгүй, бүтэн гурван цаг гаруй хүлээлгэлээ. Байнгын хорооны дарга арга ядахдаа хөлөө гэмтээгээд акттай байгаа гишүүн Л.Эрдэнэчимэгийг хүртэл суга таягтай нь дуудаж авчирч сая байнгын хорооны хуралдааныг эхлүүлэв. Төрийн ажлыг ярьж хэлэлцээд явуулж болох байтал үг хэл ч үгүй хуралдаа ирэхгүйгээр ажил уясан МАН-ын гишүүдэд өглөөний 9 цагаас байнгын хороонд орж суусан хүмүүсийн ундууцал багагүй хүрсэн биз.
МАН-ын бүлгээс малчдын тэтгэврийн насыг наашлуулах тухай хуулийн төсөл санаачилсан ч Ардчилсан намын бүлгийнхэн малчдын тэтгэврийг тогтоохдоо ажилласан 1 жилийг нь 1,2 жилээр тэнцүүлэн нэмж тооцох агуулга бүхий хуулийн төсөл санаачилж, уг хуулийн төсөл дээр хоёр бүлэг тохиролцсон удаатай. Гэвч энэ удаа Хамтын тэтгэврийн тухай хуулийг хамт хэлэлцэх гэж байгаад МАН-ын бүлгийнхэн эгдүүцэж, хэлэлцүүлгийг хойшлуулахыг шаардсан сурагтай. Хамтын тэтгэврийн тухай хуулийн 2014 оны 1 дүгээр сард анх өргөн барьснаас нь хойш МАН үргэлж хэлэлцэхээс цааргалсаар одоо бараг 2 лахь жилдээ орох гэж байгаа хуулийн төсөл гэж эх сурвалж хэлэв. Учир нь Хамтын тэтгэврийн тухай хууль нь нийгэмд маш их хүлээлт үүсгээд байгаа. Ямар хуулийг хэн санаачлав гэдгээс үл хамаарч, уг хууль улс орон, ард түмний эрх ашигт нийцэж байна уу, үгүй юу гэдэгт л илүү ач холбогдол өгмөөр юм даа.
Зочин · 2015/11/18
2012 ОНД АРД ТҮМЭН АН-Д ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСНИЙ АЧ ГАВЬЯАГААР МОНГОЛЧУУД БИДНИЙ ХЭДЭН ҮЕЭРЭЭ ХАМГИЙН АРИУН ГЭЖ ИТГЭЖ ДЭЭДЭЛЖ ИРСЭН МАН, МАХН-ЫНХАН МОНГОЛЫН ШОРОНГ ДҮҮРГЭЖ БАЙНА. МАН УРЬД ӨМНӨ ӨЧНӨӨН ЖИЛ ЗАСГИЙН ЭРХИЙГ БАРЬЖ БАЙХ УРТ УДААН ХУГАЦААНДАА АРДЧИЛЛЫНХНЫГ АНХ МЭНДЭЛСЭН ЦАГААС НЬ ЯАЖ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГААР НЬ ДУУДАЖ БАЙСНЫГ МОНГОЛД МЭДЭХГҮЙ ХҮН ГЭЖ БАРАГ БАЙХҮЙ БАЙХ АА. ГЭСЭН Ч ХУЛГАЙЧ ГЭЭД БАЙСАН УЛСУУДААСАА ЯАЖ Ч ХИЧЭЭГЭЭД НЭГЧ ХҮН БУРУУТГАЖ ШОРОНД ОРУУЛЖ ЧАДААГҮЙ. ИНГЭЭД БОДОХОД ХЭН НЬ ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ БОЛОХ НЬ ТОДОРХОЙ ХАРАГДАЖ БАЙГАА БИЗ ДЭЭ. БУЗАР АЛУУРЧИН МАН СУРСАН ЗАНГААРАА ДАНДАА БУСДЫГ ГҮТГЭЖ ОЛОН УДАА СОНГУУЛЬД ЯЛЖ ЗАСГИЙН ЭРХИЙГ ЛУЙВАРДАЖ АВЧ БАЙСАН НЬ ОЙЛГОМЖТОЙ БАЙНА. IOH 88583399
Зочин · 2015/11/18
1990-ЭЭД ОНД МАН-ЫН ГИШҮҮН БИШ Л БОЛ АЛБАН ГАЗАР ҮЙЛДВЭРҮҮДИЙН ДАРГА БАЙХ ЭРХГҮЙ БАЙСАН. ТЭД МОНГОЛЫН БҮХ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ДАМПУУРУУЛЖ ӨЧНӨӨН МЯНГАН АЖИЛЧДЫГ ГУДАМЖИНД ГАРГАЖ ТҮҮНИЙ АРД БАЙСАН МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛСЭН НЬ БОДИТ ҮНЭН. ТЭД ӨӨРСДӨӨ МОНГОЛ УЛСЫГ ТЭГЖ САНДААЧИХААД ИЧИХ Ч ҮГҮЙ БУРУУГАА ТЭР ҮЕД ТӨРСӨН АРДЧИЛАЛ, НЯЛХ ХҮҮХЭД ХОЁРЛУУ ЧИХЭЖ ГҮТГЭДЭГ БАЙСАН.. АРДЧИЛЛЫНХАН МАН-ЫНХНЫ ЗОГСООСОН ТЭР ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ЭРТХЭН ХУВЬЧИЛЖ ЭЗЭНТЭЙ БОЛГОЁ ГЭХЭД МАН-ЫНХАН ЭСЭРГҮҮЦСЭЭР БАЙГААД МАН-ЫН ГИШҮҮН ДАРГА НАР НЬ ӨӨРСДӨӨ ТОНОЖ ЭРГЭЭД ЯМАР Ч АЖИЛЛАХ НӨХЦӨЛГҮЙ БОЛГОЖ САНДААЖ ЯМАР Ч ҮНЭГҮЙ БОЛГОСОН. ТЭГЖ САНДААГААД ӨЧНӨӨН ЖИЛИЙН ДАРАА ӨӨРСДИЙГӨӨ ХАМГИЙН АРИУН ӨМЧ ХӨРӨНГӨНД ДУРГҮЙ ГЭЭД БАЙДАГ МАН-ЫН ГИШҮҮН ДАРГА НАР ҮНЭГҮЙ БОЛСОН ХОЙНО НЬ ӨӨРСДӨӨ ӨӨРИЙН БОЛГОЖ АВААД ЗОРИУЛАЛТЫГ НЬ ӨӨРЧЛӨӨД АРХИНЫ ГАЗАР, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ БОЛГООД БАЙЖ БАЙНА. ДОРНОД АЙМГАА ХАР. ХУЛГАЙЧ ЛУВАРЧИНГААРАА ДУУДУУЛЖ БАЙСАН НӨГӨӨ МУУ НЭРТЭЙ АРДЧИЛЛЫНХНААС ТЭР ОЛОН ҮЙЛДВЭРҮҮДЭЭС ӨӨРИЙН БОЛГОЖ АВСАН ГАНЦ Ч
Отгон · 2015/11/18
Хуралдаа суумаар юмаа Үнэн хариуцлагагүй байна шүү