УИХ-ын чуулганы хуралдаанаар “Фортуна” Н.Батбаярын өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцүүлсэн нь маргаан, мэтгэлцээний шуурга дэгдээв.

Тухайлбал, Г.Баярсайхан гишүүн “Үндсэн хуульд бурууг чихэх хэрэггүй, буруу нь намуудад бий. Ерөөсөө бүх муухай нь намуудад байгаа. Нам мөнгөний уурхай болсон. Хотын төвд том том ордон барьдаг болсон. Намууд мөнгөтэй хүний өмч болж, хандив мөнгөөр сонгуульддаг. Өнөөдөр УИХ-д 3-4 сонгуулийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлчихээд явж байна. Ийм үед эхлээд намуудын асуудлыг тавь, улстөрийн намын тухай хуулиа ярь. Жагсаалт гэдэг зүйл байх хэрэгтэй юм уу, үгүй юу” гэхчлэн хэлсэн. Тэгвэл түүний энэ үгэнд Ц.Нямдорж гишүүн ихээхэн эмзэглэсэн нь гэмт хүн гэлбэлзэх гэгч болов. Дээр нь Б.Бат-Эрдэнэ гишүүн мөнгөний сонгуулийг хазаарлах хэрэгтэй хэмээж нам нэгт Ц.Нямдоржийнхоо даарин дээр давс цацав.

 

Л.ХЭРЛЭН