Хятадын Чиндаод олимпийн эрхийн оноо олгох уламжлалт гранпри тэмцээн өчигдөр эхэллээ. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан ОУХМ Д.Сумъяа "А" хэсгийг тэргүүлэн барилдаж, Туркменистан, Японы бөхчүүдийг ялж, хэсгийн аварга болсон. Тэрбээр хагас шигшээд Австрийн Сабрина Фильцмозер, аваргын төлөө дэлхийн аваргын хүрэл медальт Германы Ропер Миряам нарыг цэвэр ялж аварга боллоо.

 

Г.Ган