“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын үйлчилгээ, шатахуун, утас гэх мэт зардлыг хямралын эсрэг арга хэмжээний хүрээнд бууруулан ажиллаж байна. Компанийн Ерөнхий захирлын тушаалаар үйлдвэрлэлийн бус удирдлагын, нийт компанийн зардал бууруулах ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг тогтмол зардлууд тухайлбал томилолт, хөнгөн тэрэг, үүрэн телефон, интернет, кабинетын гэх мэт зардлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг гаргаж, гүйцэтгэлд хяналт тавих эдийн засагч, нягтлан бодогчийг томилон ажиллуулж байна. Хямралын эсрэг авах арга хэмжээний нэмэлт төлөвлөгөөг хэрэгжүүлэх тухай тушаалд хэлтэс, цех нэгжүүдийг орон тооны хуваариас илүү ажиллаж буй ажилтнуудыг батлагдсан орон тоонд багтааж, тэтгэвэрт гарах гадаадын мэргэжилтнүүдийн судалгаа гаргаж, орон тоог цөөрүүлэх боломжийг судлахыг ажлын хэсэгт даалгажээ. Мөн “Эрдэнэт медикал” төв эмнэлгийг 2016 онд бие даасан хуулийн этгээд болгох асуудлыг судлан, шийдвэрлэх ажлын хэсэг байгуулахаар болсон байна.

 


У.Цэрэнбат