Сар гаруйн хугацаанд сайдгүй байсан Эрүүл мэнд, спортын сайдад Л.Жамбалжавын нэрийг дэвшүүлэхээр Ерөнхий сайдад өргөн бариад байсан ч гүйцэтгэх засаглалын тэргүүн эвслийн бүлэгт татгалзсан хариу өгчээ.

Тэрбээр, “Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар Л.Жамбалжавыг томилуулахаар ирүүлсэн албан бичигтэй танилцлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 39.3 дахь хэсэгт Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэх нь Ерөнхий сайдын бүрэн эрхэд хамаарахаар хуульчилсны дагуу саналыг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдье” гэсэн байна.

Мөн шинээр нэр дэвшүүлэх хүний талаарх саналаа яаралтай ирүүлзхийг “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгг албан бичгээр хүргүүлсэн байна. Өнгөрөгч амралтын өдөр хуралдсан МАХН-ын Гүйцэтгэх товчооноос Эрүүл мэнд, спортын сайд Л.Жамбалжавыг томилуулах шийдвэрийг гаргаад байсан юм. Харин Ерөнхий сайд татгалзсан хариу өгснөөр “Шударга ёс” эвсэл, МАХН-ынхан дахин хуралдаж дараагийн хүний нэрийг оруулж ирэхээр болж байна.

Г.Шийлэгдамбыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлсний дараа сайд болох хүсэлтэй гишүүд нь МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзаж сэм тохироо хийж эхэлсэн байдаг. Улмаар Н.Удвал, Ц.Шаравдорж, Л.Жамбалжав нарын гурван хүн нэрээ дэвшүүлснээс Л.Жамбалжав нь даргынхаа дэмжлэгийг авсан гэсэн мэдээлэл бий. Түүний хувьд намын даргаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед хувийн эмчээр ажиллаж байсан нь Гүйцэтгэх зөвлөлөөсөө дэмжлэг хүлээхэд нөлөөлсөн юм билээ. Гэвч намаасаа, даргаасаа дэмжлэгтэй түүнийг Ерөнхий сайд танхимдаа хүлээж авахаас ийн татгалзлаа. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар Ерөнхий сайд Л.Жамбалжавыг хулэзж аваагүйтэй холбоотойгоор ерөнхийнарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдоржийн нэрийг өргөн барих тухай яриаг МАХН-ынхан дотроо өрнүүлж эхэлсэн сурагтай.

Ц.Шаравдоржийн гухайд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, Батлан сайдаар ажиллаж байсан туршлагатай. Сүүлд УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн бнпээ. Өдгөө эрүүл мэндийн салбарыг Шадар сайд Ц.Оюунбаатар давхар хариуцан ажиллаж байгаа юм.

 

С.ДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/