“Цэнхэр үст” Цэрэн нэрээр цахим ертөнцөд олны танил болсон эрхэм бол “Цэрэн турс” компанийн захирал Э.Цэрэндолгор. Тэрбээр Хойд туйлд болсон “Fjallraven polar 2015” олон улсын нохойн чаргаар аялах тэмцээнд оролцох эрхээ өнгөрсөн оны сүүлээр фейсбүүк санал асуулгад ялж, авсан. Уг аялалдаа Э.Цэрэндолгор амжилттай оролцон, Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулсаар барианд орж ирсэн билээ. Үүнийг сөхөхийн учир нь энэ жил Монголоос дахин эмэгтэй хүн оролцохоор өрсөлдөж байна.

Тодруулбал, жил бүр болдог хойд туйлд нохой чаргаар аялах "Fjallraven 2016" тэмцээнд АНУ-д амьдарч байгаа Б.Загдаа оролцож байгаа бөгөөд ангилалдаа 1-д явж байгаа юм. Санал хураалд дуусахад ердөө хоёрхон хоног үлджээ.

 

http://www.fjallravenpolar.com/UserProfile/136 линкээр ороод VOTE гэж дарж саналаа өгөх юм. Нэг хүн нэг л удаа санал өгнө. Мөн Б.Загдаатай холбогдохыг хүсвэл Zagdaa Baatar фэйсбүүк хаягаар холбогдох боломжтой.