Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай далд уурхайн санхүүжилтэнд нийт 16 тэрбум доллар шаардлагатай байгаа билээ. Үүнээс эхний эхний ээлжинд 4.2 тэрбум долларыг олон улсын арилжааны нэр бүхий15 банкнаас авахаар болоод буй.

 

Үүнийг шүүмжлэх УИХ-ын гишүүд олон байгаа ч далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилт авах асуудал үндсэндээ шийдэгдсэн байна.

 

Тэр бүү хэл Оюутолгой төслийг хамтран хэрэгжүүлэгч Рио Тинто групп болон Монгол улсын Засгийн газар буюу түүний шууд харьяаллын "Эрдэнэс Монгол" компани Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээг ирэх лхагва гарагт Улаанбаатар хотноо байгуулахаар болжээ.

 

Дашрамд дурьдахад Оюутолгойн ордын 80 хувийг далд уурхайгаас олборлох тооцоо байдаг юм.

 

М.Ариун

http://www.sonin.mn