Дарханы Засаг дарга дахин солигдох бололтой
2015/12/11
Дархан-Уул аймгийн засаг даргын суудалд намуудын төлөөлөл болсон залуус “шунаж” хэл ам татлах болсон. Өөрөөр хэлбэл Дархан-Уул аймгийн Аудитын газар удаа дараагийн шалгалтаар тус аймгийн засаг дарга асан С.Насанбат нь дур мэдэн 240 саяын үнэтэй барилгыг хоёр дахин илүү үнээр худалдан авсан, тайлан баланс хоцрогдуулсан зэрэг удаа дараагийн зөрчилтэй үйлдэл гаргаж байгаа гэдгээр хэл аманд орсон.
Харин шинэхэн засаг дарга нь хууль бусаар томилогдсон гэсэн хэл аманд ороод байгаа.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хууль бусаар 2015 оны 9 сарын 15-ны өдөр хуралдаж өмнөх Засаг дарга С.Насанбатыг огцруулах тогтоол гаргасан. Улмаар аймгийн ИТХ-ын даргаар Л.Эрдэнэбатыг сонгож, Засаг даргаар А.Энхболдыг томилсон. Монгол Улсын Ерөнхий Сайд Ч.Сайханбилэгийн 2015 оны 9-р сарын 18-ны өдрийн 187, 188-р захирамжаар Дархан-Уул аймгийн Засаг даргаар А.Энхболдыг томилсон байдаг. Тэгвэл энэхүү томилгоог өмнөх засаг дарга нь эсэргүүцэн шүүхийн байгууллагад хандсан байна.
Улмаар давж заалдах шатны шүүхээс уг асуудлыг ингэж шийдсэн байх юм.
Юутай ч шүүхийн шийдвэр ийнхүү гарч. Харин давж заалдах эсэхийг төр нь мэдэх биз. Хэрвээ давж заалдахгүй бол А.Энхболд нь чөлөөлөгдөж, С.Насанбат нь эргээд суудалдаа сууна. Харин давж заалдсан тохиолдолд асуудлыг хяналтын шатны шүүхээр асуудлыг эцсийн байдлаар шийдэх биз.
Тэднийг ийнхүү шүүхдэлцэж байх хооронд одоогийн А.Энхболд аймгийн Засаг даргын орлогч Г.Баянмөнхийн оронд Мөнхбат гэгчийг томилсон ч удалгүй сольсон. Үүнээс гадна аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Чүлтэмбат, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Баясгалан, Мэдээлэл технологийн албаны дарга Мөнхбаяр, Газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга Ж.Мөнх-Эрдэнэ, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Жаргалсайхан, Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын дарга Дорждэрэм, Мэдээлэл технологийн албаны мэргэжилтэн Буянхишиг нарын 20 гаруй хүнийг ажлаас нь чөлөөлжээ. Уг нь төрийн ажил талцаж, намчирхалгүйгээр явагдах ёстой. Ийнхүү талцаж намчирхаад төрийн ажил урагшилсан түүх байдаггүйг та бид мэднэ. Тиймээс чөлөөлж байгаа, томилж байгаа нэгнээ хуулийн дагуу томилж асуудал үүсгэхгүй иргэдэд чирэгдэл учруулахгүй байхыг хаана хаанаа анхаарч хариуцлагатай хандах учиртай байна.
А.Баярмаа
Зочин · 2015/12/26
Насанбат нь ч Энхболд нь ч таарчихсан юмнууд
Зочин · 2015/12/13
za tegeed abgaanii huu enhbold yls turuus zalisan bai daa. unen medleg myytai chadbargui zub bichij chadahgui bolobsrolgui amitan buhel buten aimag yrdirdna gej baihab dee. iim olon huniig ajilaas halaad hybiin kompanid baigaa met airlaj bolohgui sh dee. shuuhiin togtool garaad baihad uuriiguu darga gej bodood baina. bairaa tabij uguud zail
Зочин · 2015/12/11
Энэ жил хүүхдийн баяраар Дархан50 цогцолбор дээр хүүдээ баяр үзүүлэхээр очлоо. Талбай дээр баярын тоглолт болж хүүхдүүдээ баярлуулах гэсэн эцэг эхчүүд дүүрэн байлаа. Гэтэл.... яг тайзны урд нь дарханы дарга нар сандал засаад суучихаж. Тэдний ар талд жаахан хүүхдүүд баярын тоглолтоо үзэх гээд үзэж харж чадахгүй зогсоод байж байлаа. Уг нь бяцхан үрсийн баярлах өдөр юм. Нөгөө тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг тэр сандал засуулаад хүүхдүүд халхалаад сууж байгаа нөхдүүд юу бодож тэр хүүхдүүдийн баяр дээр байгаа юм бол. Өнөөдрийн дарханы захиргаанд иймэрхүү нимгэн нөхдүүд л байна даа.
шаабар · 2015/12/11
Дарханы маань хайран нэр төр ингэж унах ч гэж. Уг нь найрамдлын Дархан л гэдэг байсансан. Энэ хэдэн шуналтай нөхдөөс болж Дарханчуудын нэр хүнд хөндөгдөх ёсгүй шүү. Насанбат ч тэр Энхболд ч аль аль нь сайн дураараа албан тушаалаа өгөөд нам гэж туйлширдаггүй ноён нуруутай нэгнийг даргаар урьж суулгавал зохилтой.
Зочин · 2015/12/11
Хөөрхийс дөө. Жижиг гэлтгүй албан тушаалын төлөө амиа тавихаас ч буцахгүй болчихсийм бна даа чааваас. Эдгээр албан тушаалын хэнээтнүүдийн хувьд албан тушаалгүй л бол амьдрал төгсгөл болж байгаам бна л даа. Үүний цаана маш том хувийн ашиг сонирхол, шунал яваад бгааг л харуулаад бна. Төрөөс, төсвөөс "Таван төгрөг" цохиж амьдрагсад өөрөөр амьдарч чадахгүй л дээ. Дээр нь өөрийн хувийн намтартаа "Тийм дарга, ийм албан тушаал" хашиж бсан гэж бичих дуртай өчүүхэн бодолтой хүмүүс л иймэрхүү бдаг бх даа. ККК.