Хүүхнүүдийн гуя нүд гялбуулдаг Шинэ жил ирлээ. Тээр жил ажлынхан Монита зарлаж байхад эцгийн бие муу эмнэлэгт сахиж байгаад ажилдаа ирэв.
Ажлынхан Монитаадаал. Би ч дотроо муу хүүрнүүд намайг оруулаагүйм байхдаа гээл бодож байтал Монитаагаас чинь гээл халуун хоол ирэв. Тэгэхээр нь ЗБ нараас миний баярлуулах Монита чинь хэн юм гэтэл хүн сондгойроод чи хүнд бэлэг өгөхгүй зөвхөн авна гэхээр нь аан за гээл баярлаал байгаа юмаа.

Өдөрт ирж буй бэлэгнүүд томроод эхэллээ шүү.Цаг, цамц, бээлий гээд л. Миний монита нүнжигтэй амьтан байна. За хэн юм болоо.Тэр гурай, тэр гурай гээл, тэр нүжигтэй гээл маш их анаалийз хийсний хүчинд нэг хүүхнийг тоочиглов.
Уулзаж үзэв. Өнөөх хүүхэн “за Шагж монитагийн чинь бэлэг таалагдвуу” гээл тас тас инээгээл тэр муухай айлгүй хэрнээ хөөрхөн хүүхээн. Би ч “энэ хүүхэн мөн байна, царайлаг, нүнжигтэй монитатай” би ч бас хийморьтой эр шүү гэж бодоол.

Тэр оройдоо караокээд “Босоо хийморьтой эр хүн” –г хоолойны аагаар дуулаал. Хайрын тэнгээээртнй залуу насын хаагуур нь зөрсөн бүсгүй вэээ чи гээл.
Яаая монитагаа бодохоор эхнэр мэхнэрээч тоохгүй хэсэг явав. Маргааш монитагаас юу ирэх бол яах бол гээл. Үнэртэй ус, занига гэх эмт ер нь л миний горойгоод авч чаддагүй юмнууд бүгдээрээ ирлээ шүү.

Эхнэр зүгээр ам нь ангайгаастай. Шар мар нь хөдлөөстэй. Наад монита чинь чамд сайн юм байна, түүнээс биш юу гэж ийм аймаар үнэтэй бэлэг өгдийн. Тэр хүүхэн чинь хэн юм “Сараа юу” гээл хардаастай.

Нэг өдөр Монитагаас маань торон хар гаагаа зурвасын хамт ирлээ. “Сайн уу Шагж. Чамд таарах байх гэж найдаж байна. Магадгүй би нэг өдөр тайлахч юм билүү гэсэн зурвастай”. Хүн амьтан харчихвий гэсэндээ зурвасыг зүгээрл идчихсэндээ.
Гаагаагаа эхнэрт үзүүлвэл ёстой алуулна. Зүгээрл нууя гэж бодоол нуучихлаа.

Орой эхнэр за өнөөдөр монита чинь юу өгөв гэхээр нь “За юу гэж өдөр болгон юм өгч байхав” гээл гүрийлээ.

Шинэ жилдээ орохоор бэлдэж байтал эхнэр “хөөе чи тэр бэлэг өгсөн монитагаа яаж баярлуулах гээ байгаа юм бэ, тооцож үзсэн чинь бараг гурван зуугаад мянган төгрөгний юм чамд өгсөн байшдээ” гээл хэлэв.

Анх удаа л монитадаж байгаа болохоор их өнгөцхөн ойлголттой байж. Хүн юм өгвөл аваал байх санаатай. Нөгөө хүүхэн хайр сэтгэлдээ болоод надад үнэтэй бэлэг өгсөн гэж бодоод бат итгэчихсэн хүн чинь “одоо яадаг билээ гээл тархи толгой эргээл. Ядаж байхад хямралд орчихсон”

Эхнэрээсээ чамд эмэгтэй хүнд өгчихмөөр юм байна уу гээл гуйсан чинь өө мэдэхгүй. Сайн хайвал ганц нэг шинэ хувцас, үсний сэнс байгаал байх гэж хэлчихээд нүүрээ будаал суугаад байх. Би хамаг юмыг нь онгичоол үсний сэнс, цамц олов. Дээрээс нь үнэртэй уснуудаас нь шинээр авсан нэгийг нь дэлсэв. Бага охинд хүн өгсөн чихмэлийг хулгайлаад бүгдийг нь том хайрцаганд хийгээд гадуур нь өнгийн цаасаар ороов. Сүртэй том бэлэгтэй хүн эхнэрээ дагуулаал шинэ жилрүүгээ год. Эхнэрээ үлдээчих санаатай үзсэн чинь новшроол дагачих жишээний. Угаасаа хамт ажилдаг байсан юмаа.
Аа нээрээ нөгөө хар гаагаагаа нууцаар өмсчихсөөн бас.

Монита задраал цэн цэн гээл хөгжим яваал бие биенээ баярлуулаал бөөн л юм боллоо. Би ч “Сараа” гаа хараастай. Хайрцагтай том бэлэгнүүдээ өгөх гээл догдлоол...

Шагжийн монита бол “”тэр гээл зарлалаа......................” хөл гуйваал, даралт ихсээл, ээ хорвоо гэж бодогдоод л за тэгээл тэрнээс хойш юуч санадаггүй юмоо. Тэр орой тас явсан...Маргааш нь хайрцагтай бэлэгнийхээ дэргэд гэртээ сэрсэндээ.

Миний Монита Хэн байсан гэж бодож байна. Хөөрхий муу эхнэр минь байсан шдээ. Ханиас минь өөр хэн над мууд тэгж үнэтэй цайтай, сэтгэл шингэсэн бэлэгнүүд явуулж чадах билээ дээ.

Эцэгээ алдчих гээд сэтгэл санаа нь хэцүү байгаа гэж бодохдоо намайг баярлуулж байсан байгаа юм.
Эрчүүд минь эхнэрээл хайрлаарай. Ээдээ бидч бас л мангар улсууд шүү.
Ай миний 33 гаагаатай эхнэр мээнэ

Жич: Лайк, Комеентгүй гарахыг хориглоно гэж мэгээл...

 

Эх сурвалж: Шагж Гэлэн