Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх, хяналт тавих журмыгшинэчилэн боловсруулсныг өнөөдөр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид баталлаа. Уг журам ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх юм.

Дээрх журамд зааснаар тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлдэг байсан баримт бичгийг 3-4 болгож цөөрүүлсөн. Мөн нийслэлийн Засаг даргын тамгын газрын нэг цэгийн үйлчилгээнд хандаж нэг нүүр маятыг бөглөснөөр нэг өдрийн дотор зөвшөөрөл нь гарахаар тусгажээ.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх тохижилт хийсэн, хотын албан татвар суутгагчаар бүртгүүлсэн байхаар тусгав. Мөн нийтийн зориулалттай орон сууцны үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийх, 40 дцб-аас их хэмжээний дуу чимээ гаргахыг хориглов.

Харин зөвшөөрөл авах иргэн, аж ахуйн нэгж согтууруулах ундаа худалдан борлуулахаар бол улсын тэмдэгтийн хураамжийг хэвээр үлдээсэн байна.

Гэвч Нийслэлийн ИТХ-ын зарим тэргүүлэгчид хотын татвар суутгагч иргэн, аж ахуйн нэгж шинээр зөвшөөрөл авах гэж байгаа бол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх хэрэгтэй гэсэн санал гаргасан ч хуулийн дагуу УИХ-аар хэлэлцэгдэн өөрчлөлт орохоос нааш уг заалтыг хэрэгжүүлэх ёстой болов.

иргэн, аж ахуйн нэгж үндэслэлтэй удаа дараа гомдол гаргасан бол гурван сар хүртэлх хугацаагаар тусгай зөвшөөрлийг түтгэлцүүлэхээр болов.

Түүнчлэн согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүд журманд зааснаар тохижилт хог хаягдлын гэрээг байгуулахаас гадна нийтийн эзэмшлийн 50 метр хүртэлх цас мөсийг цэвэрлэсэн байхаар тусгасан байна. Дээрх журманд заасан зүйлсийг биелүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах, сунгахгүй байхаар заажээ.

Мөн иргэн, аж ахуйн нэгж үндэслэлтэй удаа дараа гомдол гаргасан бол гурван сар хүртэлх хугацаагаар тусгай зөвшөөрлийг түтгэлцүүлэхээр болов. Хэр үндэслэлтэй гомдол санал болохыг нийслэлийн Захирагчийн ажлын алба хянах аж. Дээрх гомдол санал нь үндэслэлгүй бол хуулийн дагуу торгох юм.

Согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлүүлэх байгууллагад Монгол Улсын насанд хүрсэн иргэн ажиллах бол 21 наснаас дээш хүнд зарахаар тусгажээ.

Т.Буянаа