Өвлийн улиралд гал алдсны улмаас түймэр гардаг. Хэдийгээр Онцгой байдлын газраас сэрэмжлүүлдэг ч иргэд гал алдаж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Тухайлбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын задгайн .. -ийн А тоотод иргэн О-ын гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт 2015.12.11-ний өдрийн 15:24 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна. Харин уг гал түймэрт иргэн Л /6 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байна.

Тиймээс иргэд цогтой үнс нурмаа хамаагүй асгахгүй байх, гал алдахаас сэрэмжлүүлж байна.