Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нийтлэлч Баабар ажилласан жилээ нэмэгдүүлж улсын мөнгийг шамшигдуулсан гэсэн баримт, фактуудыг дэлгэсэн. Үүнтэй холбоотойгоор ардчиллын идеалогийг түгээгч, шударга ёсыг зарлан тунхаглагч гэгдэх Баабар эрхмээс яагаад шударга бус үйлдлийн эзэн болсон талаар тайлбар авчээ. Түүний тайлбараас энэ удаагийн 24 баримтаа хүргэж байна.

1. Би хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй. Тэрийг өөрсдөө хийсэн байхгүй юу. Эхлээд занганд оруулаад дараа нь хэрэгт оруулах чинь шоронгийн арга.


2. Хулгай хийж үү үгүй юу гэдэг чинь гол асуудал болохоос миний бүх амьдралыг сөхвөл сонин сонин юм гарч ирэх байх л даа. Энд тэнд тийм хүүхэнтэй явалддаг, хүүхэд хийсэн энэ тэр гэсэн асуудал гарахыг би яаж мэдэх вэ дээ.


3. Би 1954-10-26 төрсөн. Өнгөрсөн жилийн сүүлээр тэтгэвэрт гарсан.


4. Нам, хувьсгал гээд бүртгүүлэлгүй ажиллаж байсан үед хэсэг зай гарчихсан юм. Тэгээд татварынхан ирж шалгаад онгорхой зайныхаа мөнгийг төлөөд тэтгэвэрт гар гэсэн. Тэгээд тэтгэвэрт гарахын тулд 10 сая 400 мянган төгрөг тушаасан.


5. Дараа нь тэтгэвэр рүү шалгалт орлоо гээд тэтгэврийг маань хаачихсан.


6. Эрдэнэс холдинг гэдэг компанийг би ерөөсөө мэдэхгүй.


7. Дүүргийн тэтгэврийн газрын дарга нь Эрдэнийн бэр юм байна. Тэгээд өөрсдөө “Эрдэнэс Холдинг” руу ярьж намайг занганд хийсэн байгаа юм.


8. Дараагаар нь тэтгэвэр хааж шалгалт оруулаад нөгөөдхөө гэмт хэрэг болгож илрүүлж байгаа байдал.


9. Би тэтгэврээр амьдардаг хүн биш ээ. Би 200 мянган төгрөг илүү авчих гээд л хуурамч бичиг бүрдүүлээд явдаг хүн биш.


10. Манай компани гэхэд сүүлийн 10 жилд улсад 2 тэрбум гаруй төгрөгийн татвар төлсөн. Би гэхэд Монголын зах зээлд 600 мянган ном борлуулсан хүн. Надад 200 мянган төгрөг илүү авах гэж үхээд байх ямар ч хэрэг байхгүй.


11. Би Эрдэнэд зориулсан нийтлэл бичиж байгаагүй. Гэхдээ олон нийтлэлд нийгэм балайраад байна. Нийгэм чинь өөрөө хулгайч, дээрэмчин, эрүүгийхнээр дүүрээд байна гэж бичихдээ олон удаа Эрдэнээр жишээ татаж байсан.


12. Эрүүгийн хэрэгтэн. Нийгмийн газрын дарга байхдаа л шоронд орж байхад нь АН ялсан үедээ эргүүлээд гаргаад авч байсан. Нийгмийн даатгалын нилээн хэдэн тэрбум төгрөгөөс одоо 200 сая төгрөг л байна. Бусдыг нь энд тэнд байрлуулаад хүүг нь хусаал явж байна. Хэдэн мянган нас барчихсан хүний тэтгэврийг аваад л явж байна. Хөгшин хүмүүсийг худлаа амруулж байгаа нэрээр улсаас мөнгө авч байна.


13. Бид нар яагаад ийм хүмүүсээс салж болдоггүй юм бэ.


14. Энэ мэтээр би айхгүйгээр С.Эрдэнээр жишээ татаж бичдэг.


15. Энэ улсын менежментийг хийж байгаа ихэнх хүмүүс чинь хулгайч, луйварчин, дээрэмчин, эрүүгийнхэн эсвэл мэдрэлийн өвчтэй хүмүүс болчихоод байна.


16. Улс орноо бодооч ээ. Тоноод дууслаа. Бид нар үр хүүхэддээ ямар газар үлдээх юм бэ. Энэ улс чинь онхолдлоо, сүйрлээ. Хараад суугаад байх юм уу.


17. Нөгөө цагдаа, АТГ, шүүх, прокурор хаана байна. Цөмөөрөө айдаг байхгүй юу.


18. Би хуулийн нэг ч заалт зөрчихгүй. Хамгийн гол нь би ард түмнийхээ өмнө шударга харагдах гээд байгаа юм биш. Би цэвэр үхмээр байна. Би нэр төртэй үхмээр байна.


19. Би хуулийн ямар ч зүйл заалт зөрчсөн түүнийхээ төлөө хариуцлага хүлээхэд бэлэн. Бэлэн байгаагаа би байнга хэлдэг. Хууль зөрчдөггүй учраас айдаггүй.


20. Би Эрдэнийг гүтгэсэн бол хариуцлага хүлээхэд бэлэн байна. Ямар нэгэн хууль зөрчсөн бол түүнийхээ хариуцлагыг хүлээдэг байх хэрэгтэй.


21. Би хүмүүст, ялангуяа ухамсартай, энэ нийгэмд ямар нэгэн нөлөөтэй хүмүүст хандаж ярьж байна. Түүнээс биш надад ямар нэг санаа байхгүй.


22. Би заргалдаж хэн нэгнийг шүүхэд өгч үзээгүй.


23. Манай компани пи-арыг голдуу сэтгүүл маягаар хийж өгдөг. Үүнд хууль бус юм байхгүй.


24. Ингэлээ гээд их удаж орцны үүдэнд зогсож хутгална биз, би хангалттай насалсан.

Д.Дуулим

www24tsag.mn