Сонгогчдоо эмийн сан, дуураймал бурхнаар хахуульдсан улстөрчидтэй танилц
2015/12/30
- УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: Уулзалтад ирсэн хүмүүст нэгж тараасан
- УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Нүүрснээс гадна шинэ жилийн бэлэг тараасан
- УИХ-ын гишүүн Д.Ганбат: Өөрийнхөө зураг бүхий 40-ын бидон тараасан
- УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Гурил тараасан
- УИХ-ын гишүүн Б.Наранхүү: 2012 оноос хойш мотоцикль, будаа агшаагч, 3000 хүний шинэ жилийн цэнгүүн, 100 ширхэг самсунг таб ухаалаг утасны сугалаа, 10 хүнд нэг өрөө байр, 200 оюутаны нэг жилийн сургалтын төлбөрийг дааж нүнжигтэй загнажээ.
- УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: 10 кг орос цагаан будаа, алтан шармал бурхан тараасан.
Харин гороологчдоос Иргэний хөдөлгөөний О.Магнай нүүрс тараасан бол МАН-аас өрсөлдөж байсан Хөвсгөл хөгжил сангийн тэргүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймгийн газрын зураг бүхий гарын бэлэг, алтадсан соёмбо сүлд, эмийн сангийн сав эмтэй нь тараажээ.
Хөвсгөл аймгийн АН-ын дарга Д.Батцогт сум бүрээр явж бүжиг наадам зохион байгуулж, хүрэлцэн ирсэн хүн бүрт 10 мянган төгрөг тараав. Энэ мэтээр 2016 оны сонгуульд бэлтгэсэн бэлгийн цуваа үргэлжилж байгаа билээ.
Зарим нь өнгөрсөн гурван жилд хийсэн ажлаа тайлагнаж ном хүргүүлсэн аж. Ном гэдэг ариун цагаан мөртэй. Сонгогч түмэндээ хийсэн ажлаа тайлагнах нь байж болох л асуудал. Харин мөнгө нэгж тарааж, бэл бэнчингээ гайхуулж, ядарсан иргэдийнхээ саналыг мөнгөөр худалдаж авна хэмээн сэтгэсээр яваа энэ мэт хүмүүст ард түмэн зохих хариуг нь барих биз.
Б.Тогтох
Эх сурвалж: www.mminfo.mn
Зочин · 2015/12/31
nice
Зочин · 2015/12/30
ym taraaj bna aa gedeg chine taraasnaasaa ihiig olnoo gesen ug shu ard tumen!!!!!!!!!!!
bi · 2015/12/30
Egsen zuiliig abaad bai sanalaaa eer hund egeerei beleg taraagch nar bugd abilgachid
Зочин · 2015/12/30
Yasan ih mungutui gishuud ve! ! avilagtai temceh gazar chin iim yumiig haraagui sonsoogui tsarailj unguruudug ni sonin yumaa.Nuden deer avilagdaad b.gaa yum bishuu!