С.Ганбаатар ХҮН-д элсэж, батлахаа гардлаа
2015/12/30
УИХ дахь бие даагч гишүүдийн нэг С.Ганбаатар Хөдөлмөрийн үндэсний намыг байгуулагдсан цагаас нь үйл ажиллагааг нь дэмжиж, хамтран ажиллаж байгаа илэрхийлсээр ирсэн. Түүний хувьд ирэх сонгуулиар Хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвшинэ, дэвшихгүй гэдэг яриа удтал үргэлжилсний эцэст тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл, С.Ганбаатар гишүүн Дарханаас шинэ намын нэрээр дахин нэр дэвшихээ батлав.
Хүн дээд төвтэй үзэл бодлоо тунхаглаж буй Хөдөлмөрийн үндэсний намд УИХ-ын гишүүн С.Ганбаатар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо олсон Богд хаант Монгол Улсыг байгуулсан баярын өдрөөр буюу өчигдөр морин цагт элсч, намын батлахаа гардаж авсан нь энэ. Ингээд УИХ дахь гурван бие даагч гишүүний нэг С.Ганбаатар намд харьяалагдлаа.
С.МӨНХ
http://www.newscom.mn/
Зочин · 2015/12/31
ХҮН гэдэг намын дарга БОРГИЛ оюутолгой гэрээний зөвлөх байсан гэтэл Ганбаатар гэгч оюу толгой гэрээг шүүлжилдэг улс төрөө гэж ...
Зочин · 2015/12/31
cool
Songogch · 2015/12/31
Darkhanchuudiig moligodchikhood urvaad yavchikhvaa.2016 onii songuulid uur khun songokhoos.Itgel aldlaa daa.
Зочин · 2015/12/30
Hereggvi dee chi buruu nvvdel hiijee
шаабар · 2015/12/30
Яахав дээ. ХҮН нам ямар ч гэсэн Дарханаас нэг суудалтай боллоо гэсэн үг. Парламентийн намын гол зорилго энэ. Бусад нөлөө бүхий хүмүүсийг элсүүлэх хэрэгтэй. Гэхдээ авилгач биш л байвал сайн. Энэ эрчээрээ яваад байвал ХҮН намд найпдлага байгаа шүү.
м · 2015/12/30
бусдыг байнга муулдаг хүмүүс олноороо орвол нэр хүндгүй нам болох байхдаа