Сэлэнгэ аймгийн Мандал суманд цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж буу хэрэглэхийг завдсан хэрэг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гарсан. Сэжигтэн О-нь 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.3, 181.2.4, 181.2.5-д зааснаар 3 жил 2 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан байна.

Хэрэг гарсан өдөр тэрээр гэртээ хамтран амьдрагчийнхаа толгойн тус газарт данхаар цохиж танхайрсан байх ба улмаар дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагч нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, скиз маркийн галт зэвсэгийг цэнэглэж, амь насыг нь хохирооно гэж заналхийлж танхайрсан үйлдэлд нь Эрүүгийн Хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Сум дундын 1 дүгээр прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна.