УИХ-ын дарга З.Энхболд ипотекийн зээлийн асуудлаар Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, МИК-ийн захирал н.Гантөгс нар албан өрөөндөө сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна. Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 10 хувь болгохоор яригдсан байсан.

Харин тооцоо судалгааг үндэслэн орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь болгож, жилийн 8 хувийн хүүг бууруулах боломжтой гэж үзжээ. Найман хувийн ипотекийн зээл хэрэгжиж эхэлснээр өнөөдөр 75 мянган иргэн байртай болж, 77 мянган Монгол ажилтай болсон байдаг. Мөн зарим эх сурвалжийн мэдээллэж буйгаарипотекийн найман хувийн зээлийн хүүг таван хувь хүртэл бууруулах боломжтой гэнэ .

times.mn