2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 291 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 242 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 11 бүртгэгдэж 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-5, зорчигч-7. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 1 үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны , согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 2, явган зорчигч 4. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 55 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

Тухайлбал: БЗД-ийн нутаг Нарны зам, НТОУХТ-ийн урд замд Субару маркийн авто машины жолооч Ц нь Т. Приус маркийн Ө жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 11 сартай эмэгтэй Э нарын 3 хүн гэмтсэн.

СХД-ийн нутаг Залуусын гудамж, 1 дүгээр хорооллын 19-р байрны баруун замд Т.Приус маркийн авто машины жолооч Д нь явган зорчигч 36 настай эмэгтэй Б-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон.