Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хоёр охин нас барсан гэх үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл өнөө өглөө гарсан билээ.

Тэгвэл энэ талаар тодруулaхад үнэн болж таарлаа. Тодруулбал Хархорин худалдааны төвийн хойд талд байрладаг 29 дүгээр байранд өчигдөр орой хоёр охин амиа хорлосон юм байна. Тэд 14-15 настай байжээ. Харин амиа хорлох болсон шалтгаан нөхцөл, гэрээслэлд юу гэж бичсэн талаар мэдээлэл өгөх боломжгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна гэлээ. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.

Н.Ганаа