Өвөрхангай аймгийн цэцэрлэгүүд өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай хаалаа.

Учир нь H1N1 вирусын өвчлөл гарсантай холбогдуулан авч байгаа юм. Хувийн болон улсын цэцэрлэгүүд ч бүгд ажиллахгүй юм байна. Харин энэ сарын 23-наас хэвийн ажиллах эхлэх аж.

Өвөрхангай аймгийн Хархорин суманд А хүрээний H1N1 вирусээр өвчилсөн эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Одоо уг вирусаар өвчилсөн зургаан иргэнийг тусгаарлан эмчилгээ хийж байгаа ажээ.