С.Ганбаатарын дүү С.Гантуяа Баянзүрх дүүргээс УИХ-д нэр дэвшинэ
2016/01/19
УИХ-ын ээлжит сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байна. Үүнтэй зэрэгцэн, улс төрийн амьдралд олон хөдөлгөөн, үйл явдал өрнөж буйн нэг нь өчигдөр болсон юм. Тодруулбал энэ нь УИХ-ын 2012 оны сонгуульд бие даан нэр дэвшиж, Дархан-Уул аймгаас сонгогдсон С.Ганбаатар оны өмнөхөн ХҮН-д элссэн бол өчигдөр тус намын дарга болж, бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөө албан ёсоор зарласан явдал байлаа.
Тэгвэл түүнээс дутахгүй нэгэн яриа өчигдрөөс эхлэн улс төрийн хүрээнд яригдаж эхэлсэн байна. Энэ нь ХҮН-ын шинэхэн дарга, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү С.Гантуяа УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн явдал.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар С.Гантуяа Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшихээр шийдэн, бэлтгэл ажлаа хийж эхэлсэн байна.
2013 онд "Оюу Толгой" компанид ажиллаж байгаад компаний гадаад, Монгол ажилчдын цалин хэт ялгаатай байгаа нь хууль бус гэж үзэн, шүүхэд өгч, 3 шатны шүүхээр ялалт байгуулж байсан дайчин бүсгүйг ийнхүү УИХ-ын сонгуульд нэр дэвшин, өрсөлдөхөөр болсныг Баянзүрхэд нэр дэвшихээр төлөвлөж буй горилогчид тун эмзэг хүлээн авч буй бөгөөд, түүний эсрэг мэдээллийн эсрэг кампанит ажил хүртэл хийлгэж эхэлсэн аж.
Хэдийгээр С.Ганбаатарын төрсөн дүү ч ахаасаа харьцангуй хараат бус, бие даасан үзэл бодолтой, өндөр боловсролтой гэгддэг С.Гантуяа өнгөрсөн жил "Иргүн" нэртэй ном бичиж байжээ. Уг номонд хариуцлагатай иргэн хүн гэж ямар байх ёстой, түүний үүрэг, роль улс орны хөгжилд ямар эерэг үр дагавар авчирдаг тухай өгүүлдэг юм байна.
П.Энхмандах
Зочин · 2016/01/20
demjij bnaa
Зочин · 2016/01/20
et n ganbaatrijn esreg yum olii gevel mongol solongosiin politehnik kollej deer bna
Зочин · 2016/01/20
ganbaatriin bas neg duu boloh ganchimeg n mongol solongosiin politehnik kollejid neg jiliin dotor ded zahiral bolj olon humuusiig halj bna shuuhdeed yalahaar n davj zaaldaad suuj bna ednii ger buliin unen torh
Зочин · 2016/01/19
Ganbaatar gj ergvv nobsh zailaa
Зочин · 2016/01/19
Ta nar yamar ail gertej togloh gj bgaa bish, amar yum bolj dee, hudlaa orildog humuus zunduu bna chi hereggui
шаабар · 2016/01/19
Өрсөлдөж бололгүй яахав. Үндсэн Хуулиар олгогдсон эрх. Харин Ганбаатар оролцож байгаа бол дахиад л буруу тийшээ хазайж эхэлсний илрэл болно. Ах нь Ерөнхийлөгчид үзэхээ зарлаад байхад дүү нь нэр дэвшихээ болих нь зөв дөө. Ахынхаа сонгуульд тусалсан нь хавьгүй дээр.
Зочин · 2016/01/19
Улс төр гэр бүлийн бизнес болж дээ
Зочин · 2016/01/19
Bi surtalchilgaand nb ifebhtei ybna
Зочин · 2016/01/19
Зочин · 2016/01/19
Demjinee c.gantuya chadnaa chadna
Зочин · 2016/01/19
zuv bodoltoi bol ulsaa gesen setgeltei bol udamaaraa ch baisan yahavdee tertee tergui temuujinii udam ih mongoliig zahirch baisan udaatai bizdee
Зочин · 2016/01/19
ugui bailgui dee. bicij bgaa durak n gej durak. uuruu ajlaas undeslelgui xalagdlaa gej shuuxdsen bolxoos, calingiin zuruu ymar xamaa bn
Зочин · 2016/01/19
za bolio ingeed ger buleere uls toroor oroldood ehelj bgaam daaa.