Б.Галсансүх Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт гүтгээгүй, бодит мэдээлэл нийтэлсэн гэжээ
2016/01/20
Б.Галсансүх Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт гүтгээгүй, бодит мэдээлэл нийтэлсэн гэжээ
Ардчилсан хувьсгалын удирдагчийн нэг С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан талийгаачийн эхнэр, хэргийн гэрч Д.Булганыг цагдаагийн байгууллага баривчлан саатуулаад буй билээ. Мөн хэрэг гарах үед УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэгийн малчин, тогооч хоёрыг хэргийн сэжигтнээр татан хорьсон юм.
Энэ үетэй зэрэгцэн “Ноцтой мэдээ” сонины №34 дугаарт “17 жил дарагдсан С.Зориг агсны хэрэг илэрлээ” гэсэн гарчигтай материал нийтлэгдсэн. Энэ материалд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг хэргийн газарт байсан, гэмт этгээдүүдийг харсан гэрчийн нэг, тухайн үед өмсөж явсан саарал малгайгаа талийгаачийн гэрт орхисон, Д.Булгантай амрагийн харилцаатай байсан гэх зэргээр бичсэн байсан юм.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн өмгөөлөгчид өнгөрсөн арванхоёрдугаар сард уг материалыг нийтэлсэн сонины газрыг хуулийн байгууллагаар шалгуулах болсноо мэдэгдсэн . Дээрх гомдлын мөрөөр Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт "Ноцтой мэдээ" сониныхныг шалгаж, мөрдөн байцаалтын ажлыг явуулж байна. Мөрдөн байцаалтын явцад Э.Бат-Үүл хоёр удаа очиж, мэдүүлэг өгчээ.
Харин “Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүх дээрх мэдээллээ баримтад тулгуурлаж бичсэн гэдгээ мөрдөн байцаалтын явцад байнга мэдэгдэж буй аж. Тэрээр энэ талаар : “Миний бичсэн мэдээллийг худлаа гэвэл 17 жилийн өмнөх хэргийн гэрч Төв аймгийн хорих ангид хоригдож буй Д.Булгантай очиж уулз.
1998 онд Э.Бат-Үүлийг хорьж, мөрдөн байцаалт авч байсан тухайн үеийн хавтаст хэрэгтэй танилц. Тагнуулын ерөнхий газар болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос асуу. Дараа нь хэн нь худал ярьсныг тогтоо” хэмээсэн юм.
П.Мандах
sonin.mn
Зочин · 2016/01/21
Үл batrig shlagah hergtee s.zorig agsniig alsan gej batar өгсимүү
Zochin · 2016/01/20
Galsansukh chine ugaasaa medrel jaaxan tiim. Balairaad baixaar ne modernist bil uu uy bilee
Зочин · 2016/01/20
Bat Uul ehnereesee aij dee.shalig samuun yavdliig balgaar hun aminii heregt orootsoldson ni garch ireheer ter Galsansuh bol hudal heldeggyi zaluu daa.gantsaaraa ger horoololiin gazriig idehdee huvaagaagyi bolohoor ter .odoo bolsoon Bat uulee jargah tsag baidag bol zovoh tsag irdeg hoino.shorond orood tendee shorongiin darga bolooroi
БОР · 2016/01/20
ҮҮЛ БААТАР ЮУНДАА СҮЙД БОЛООД БАЙГАА ЮМ.ЮУГИЙНЬ ШАЛГУУЛДГИЙН ҮНЭНИЙ ОРТОЙ Л БИЗ ДЭЭ.А НАР ӨӨРСДӨӨ ТӨР БАРЬЖ БАЙХДАА ӨӨРИЙН НӨХРӨӨ ҮГҮЙ ХИЙГЭЭ БИЗ ДЭЭ АН-Н ЛУЙВРЧИДАА
bi · 2016/01/20
odoo naad galsansugiig oroldoj bn daa bolgoomjtoi l bhgui bol galsansuh min ..........................
Зочин · 2016/01/20
irgen · 2016/01/20
Hetsuuch ymaadaa 17 jil bolood baihad hereg ni elerdeggui ene estoi uls tuiin allag gedeg ni mun bh da uhesnii hohi gedeg l bolj baih shig bna daa ter aluurchid ni hugshiruud uhhiin tsagt uil tamaa edlej uheh bhda ur huuhed ni ter laig ni edleed tamaauzeh bh daa
irgen · 2016/01/20
Ortoi l zuil bichdeg xun dee Galsansux. er ni uneniig shuluuxan helchixdeg, uxaantnii zovlon gedeg shig l xun dee.