Таван хувийн хүүтэй зээл олгогдох болоогүй
2016/01/20
УИХ-ын өнөөдрийн ээлжит бус чуулган Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулинд өөрчлөлт оруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр баталсан.
Ингэснээр өнгөрсөн оны арвандугаар сарын 10-ны өдрөөс хоыш зогсоод байсан ипотекийн зээл хэвийн олгогдож эхлэх хууль эрхзүйн орчин бүрдэж буй юм. Хууль батлагдсан өдрөөсөө эхлэн мөрдөгдөхөөр тусгагдсан тул өнөөдрөөс зээл хэвийн олгогдоно гэсэн үг.
Өчигдөр Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ мэдээлэл хийж, засгийн газар ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох эрхзүйн орчинг нээсэн талаар онцолсон. Уг журмын өөрчлөлт Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулинд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хүлээж байгаа талаар салбарын сайд нь онцолсон.
Гэвч таван хувийн зээлэнд шилжихтэй холбогдуулан ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хууль эцэслэн батлагдах учиртай. Ингэснээр засгийн газар холбогдох журмуудаа албан ёсоор баталгаажуулж, Төв банкнаас журмын өөрчлөлтийг эцсийн байдлаар арилжааны банкуудад хүргүүлснээр таван хувийн зээл хэрэгжиж эхлэх юм байна. Энэ ажлыг сар шинийн баяраас өмнө цэгцлэхээр холбогдох байгууллагууд ажиллаж байгаа аж.
Таван хувийн хүү рүү шилжиж буйтай холбогдуулан байрны талбайн хэмжээ 100 м.кв-д багтсан байхаар өөрчлөлт орсон. Мөн өмнө нь найман хувийн хүүтэй орон сууцны зээлэнд хамрагдсан айл өрхүүд автоматаар таван хувийн хүүтэй зээл рүү шилжих юм.
Ж.Мядагбадам
Эх сурвалж: www.TODAY.mn
Зочин · 2016/01/23
tsendee Bi huviin zeeltei zeelee tuluud hedhen tugrug vldej hetsvv bdag um 5 huv ruu orvol amidrald min ih nemer bolno iim shiidver gargaj ard tvmnee bodoj bgaad bayarlalaa
Зочин · 2016/01/22
Оюу Толгой ХХК-ий БНХАУ-н хил рүү Гашуун Сухайт боомт хүртэл барьж байгаа замын төсөл дээр ажиллаж байгаа 150 хүн 11, 12 сарын цалингаа аваагүй Ажилчид нь гаднаа түлээ гэртээ хоолгүй байна. Төслийг гүйцэтгэж байгаа Очир Төв ХХК ажилчдаа гаргуунд нь гаргаж, ажилчид нь банкны зээлээ төлж чадахгүй гудманд гарахдаа тулж байна. Оюу Толгой ХХК гэрээнийхээ мөнгийг өгөөгүй гэсэн шалтгаанаар ажилчдыг хохироож байна. Энэ талаар Очир Төв ХХК-ын захирал Дамба-Очиртой 9911 2594 дугаараар холбогдоод сурвалжлага авч 150 ажилчдын эрх ашгийн төлөө туслаад өгөөч. Бидний цалин төлөгдөөгүйгээр барахгүй бидний нийгмийн даатгал төлөгдөөгүй. Дамба-Очир даатгалд ажилладаг таньдаг хүнээрээ нийгмийн даатгалын дэвтрийг мөнгө төлөлгүй тамгалуулсан учраас бид мөн давхар хохирч байна.