БНСУ-ын Чежү арлын Согүйпү дүүрэг дэх нэгэн морин тойруулгын замын дэргэд такси, мотоцикльтэй мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ.

Тодруулбал, энэ сарын 17-ны өдрийн 22:50 цагийн орчимд тус осол гарсан бөгөөд ослын улмаас мотоцикль унаж явсан, Монгол Улсын иргэн, 18 настай А амь насаа алдсан байна. Харин 20 настай Б толгойдоо хүнд бэртэл авсан байдалтай эмнэлэгт хүргэгджээ.

Монгол залуус хурд хэтрүүлэн давхихдаа өөдөөсөө ирж байсан таксиг анзаараагүйгээс осол гарсан байх магадлалтай байгаа гэнэ. Эл хэргийг Чежү арлын цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа талаар “Mongol radio” мэдээллээ.