Монгол Улсын шатахууны импортоос хараат байдал нь эдийн засгийн эмзэг байдлыг улам нэмэгдүүлж, инфлацийг хөөрөгдөх нэгэн суурь хүчин зүйл болсоор ирсэн. Шатахууны үнэд хилийн үнийн өсөлт, импортын татвар, төгрөгийн ам.доллартай харьцах ханш зэрэг зүйлс нөлөөлдөг. 2012 оны нэгдүгээр сард шатахууны үнэ литр тутамдаа 220-280 төгрөгөөр нэмэгдэж байлаа. Энэ үед шил шилээ дараад шатахуун түгээдэг компаниуд үнээ нэмж байсан юм.

шатахууны үнэ сүүлийн хэдэн жил өсөөгүй нь дэлхийн зах зээл дээрх үнэ өсөөгүйтэй холбоотой.

Үүнийг дагаад бусад бараа бүтээгдэхүүнийг үнэ нэмэгдсэн. Тэгвэл энэ сарын 22-нд M-ойл компани шатахууныхаа үнийг 100-15 төгрөгөөр бууруулсан. Тухайлбал, А-80 1545-1445, АИ 92 1660-1560, АИ 95 1880-1780, ДТ 1790-1640 төгрөг болж хямдаржээ. Уг явдал нь бусад шатахуун түгээдэг копаниуд ч үнээ буулгаж болгохыг жишээг харууллаа. 2014 оны наймдугаар сараас дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ буурч эхэлсэн. Улс орнуудын хувьд зах зээлээ харан шатахууныхаа үнийг буулгаж байхад манай улсын хувьд хэт хямд авсан бүтээгдэхүүнээ хэт өндөр үнээр зарж байгаа явдал юм.

Тэгвэл энэ сарын 22-нд M-ойл компани шатахууныхаа үнийг 100-15 төгрөгөөр бууруулсан.

Засгийн газраас жижиглэнгийг үнийг тогтворжуулах хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Яахав шатахууны үнэ сүүлийн хэдэн жил өсөөгүй нь дэлхийн зах зээл дээрх үнэ өсөөгүйтэй холбоотой. Иймд шатахуун борлуулдаг монголын томоохон хэдэн компаниудыг шатахууныхаа үнийг 100 төгрөгөөр бууруулах нь зүйтэй хэмээн үзэж байна.

Т.Буянаа