Хүн болгон руу хайраа гэж бичдэг эр хүн байх уу
2016/01/26
Жирийн нэгэн л гэр бүлийн төлөөлөл манай гэр. 2 сарын өмнө эхнэр ажлынхаа залуутай мессеж бичдэг болохыг мэдлээ. Энэ юу вэ гэсэн чинь манай ажилд дадлагаар ирсэн залуу гэлээ. Тэгээд яагаад чамайг хайраа гэж бичдийн гээд асуусан чинь хүн болгонтой ингэж харьцдаг юм гэнээ.
Тэгэхээр аан тиймүү гээд дуугай өнгөрөөчөөд сонин санагдаад би ухаж эхэлсэн юм. Тэгээд л мэйлээр нь ортол “зун зугаалгаар явж байхдаа голын эрэг дээр чамайг үнсэхэд…” гэх маягтай мсж байх юм. Толгой эргээд харанхуйлаад л явчихлаа, асуутал царай нь зан нь хэд хувирч бантана гэдгийг үзүүлж өглөө.
Тэгсэн “би яагаачгүй тэр надад сайн л юм байгаа биз би лав үнсээгүй миний хацар дээр үнссэн” гээд бүүр эргүү балай юм яриад нэг хэсэг хэрэлдэж би ч бараг архичин болох дөхсөн. Тэгээд ийм зүйл болчоод байхад бараг өөдөөс хэрэлдээд байх юм. Чи ч гэсэн гэж ирээд л би ч бас тийм сайн нөхөр биш л дээ залуу байхдаа зовоодог л байлаа эхнэрээ. Тэгэхдээ миний хүнтэй явна ч гэж дээ нэг өдөр хүнтэй мсж-р танилцаад л маргааш нь баригдчихдаг байлаа. Тэгсэн хэд хэд хувирч байснаа сүүлдээ надад сайн хандаад байсан юмаа тэгсэн жаахан сэтгэл алдарчиж гэдэг байгаа.
Уг нь хар багаасаа л эхнэрээ мэднэ хамгийн даруухан хэзээ ч ийм гаргахгүй гэдэгт би зуун хувь итгэдэг байсан болохоор энэ надад их хүнд тусаад байх шиг байна. Надтай унтахдаа ерөөсөө таашаал авдаггүй юм шиг ер нь анхнаасаа. Ерөөсөө өөрөө намайг өднө гэж байхгүй Би л өөрөө дайрсаар байгаад унтдаггүй юм бол. Ингээд бодохоор өөрийгөө ч өрөвдөх шиг. Яах уу
Зочин · 2016/01/28
Hunii uriig zovooj bhaar shuud sal