Ипотекийн зээлийн хүүг гуравдугаар сард таван хувь болгоно гэлээ
2016/01/28
Орон сууцны ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэн олгох эрх зүйн орчин шинээр сэргэсэн. Ингэснээр сар гаруйн хугацаанд зогссон ипотекийн зээлийг арилжааны банкууд хэвийн олгож эхэллээ.
Хамгийн сүүлийн мэдээгээр хуулийн гацаа арилснаас хойш 700-аад зээлийн асуудал шийдэгдсэн бөгөөд үүнээс 100 гаруй хүнд зээл олгогдсон байна.
Зээлийн журамд тодорхой өөрчлөлт ороогүй бөгөөд урьдын нөхцөл одоо хэвээр үйлчилж байна. Олон нийтийн дунд хүлээлт үүсгэсэн ипотекийн зээл гацаанаас гарсан нь таатай үйл явдал. Гэвч урьдчилгаа төлбөр 30 хувиас уруудах боломжгүй юм байна. Тэгэхээр 10 хувийн урьдчилгааг мартах хэрэгтэй болох нь.
Урьдчилгаа 30 хувиа төлсөн өрхийн сарын дундаж орлого 1.3 сая төгрөг байснаар ипотекийн зээлд хамрагдаж буй. Харин урьчилгаа буурснаар шинээр зээл авах хүний тоо улам багасна гэж дийлэнх эдийн засагч үзэж байна. Харин зээлийн хүүг бууруулах нь илүү оновчтой бөгөөд үр дүнтэй аргын нэг гэсэн байр суурь түгээмэл байгаа юм. Иймд зээлийн хугацааг сунгах, найман хувийн хүүг бууруулах хувилбар үлдсэн.
Тэгвэл өчигдөр болсон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Ипотекийн зээлийн хүүг таван хувь болгохтой холбоотой ажлуудыг шат дараатай хийж байгаа. Энэ оны гуравдугаар сард багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ипотектэй холбоотойгоор Монголбанкны журмууд өөрчлөгдөнө. Бидний тооцоогоор зээлийн хугацааг 17-18 болгохоор ажил байгаа ” гэсэн хариу өгөв.
Тэгвэл МАН-ын бүлгийн гишүүд "Судалж байна, ажиллаж байна гэсээр тав зургаан сар болно. Үүгээр сонгуулийн шоу хийж байна" гэсэн шүүмжлэл хэлж байв.
Иргэд өөрсдийн санхүүгийн боломж, бололцоогоо зээл авахынхаа өмнө тооцоолох нь чухал. Зээлийн хугацаа 15-20 жил байх нь хамгийн тохиромжтой хувилбар. Гэхдээ зээлдэгч өөрөө сонголт хийх нь зөв. Олон улсын жишгээр ипотекийн зээл ийм л байдаг ажээ.
Т.Буянаа
Зочин · 2016/01/29
Manjuud Neeree boli arai Dendvv bna
Зочин · 2016/01/29
TA NAR HAMGİİN GOL GADAADAD AMİDARCH AJİLLAJ BGAA ARD İRGEDDEE MONGOLD 5% AAR BAİR AVAH BOLOMJİİG OLGOH Bİİ BOLGOJ OGOH YOSTOİ TEGVEL NAAD GADAADİİN HURUNGU ORUULALT BİSH MONGOLCHUUD OOR OORSDOO SAR BUR TOGTMOL HURUNGU ORUULNA SHDEE ENE TAL DEER ANHAAR UZEESEİ
idon · 2016/01/29
5huvid oruulj bna gd baahan shimtgel avch bayajih baih daa.golomt urd ni 8 huvid shiljihed manaihaas lav 887800.0000
Зочин · 2016/01/28
Энэ 5% ыг чинь аль эрт шиидээ биз дээ шийдсэний маргааш нь Баянсэлэнгэ сэтгүүлчидтэй уулзалт хийж ярилцлага өгсөн энэ 5% энхболдын амнаа гарсаныг Баянсэлэнгэ хэлсэн дээ
and · 2016/01/28
zeeliin hvvg buuruulj xugtsaag urtsgah ni zow xuwilbar ediin zasagt daramt baga ard irgededch xongon baina