“ЧИНГИС” бондын хөрөнгөөс хятадын компаниудад ямар ч шалгуургүй олгодог байжээ
2016/01/28
Хятадын 100 хувийн хөрөнгө оруу лалттай “Шин Жан Шин Фа” компани 2014 онд 3.2 км хатуу хучилттай автозамыг хоёр тэрбум төгрөгөөр гүйцэтгэх санал ирүүлжээ. Гэсэн ч энэ өртөг нь 10 тэрбум төгрөг болж маш богино хугацаанд өссөн байх юм. Чухамдаа энэ хөрөнгийг “Чингис” бондоос санхүүжүүлсэн нь олны анхаарлыг татах гол үндэслэл болоод байгаа юм. Зөвхөн энэ баримтаас Чингис болон бусад бондын хөрөнгө ямар ч хяналтгүй “гулсч” байгааг тодорхой харж болох билээ. БНХАУ-ын болон гадаадын, бүртгэлтгүй байж мэдэх аж ахуйн нэгжүүдээр ажил гүйцэтгүүлж байсан талаар иргэн Г.Өнөрбаяр, Д.Хосбаяр нар өчигдөр нийтэд мэдээллээ. Тэдний ярьснаар үндэсний компаниудын гүйцэтгэх бололцоотой ажлыг эрх мэдлээ ашиглан гадаадын компаниудад өгдөг байна. Тийм учраас өнөөг хүртэл ард түмний нэрийг барьж авсан “Чингис”, “Самурай” зэрэг бондын мөнгөний зарцуулалтыг далд хэлбэрт хадгалдаг энгийн хийгээд тодорхой нууц нь энэ байж болох юм. Гэтэл энэ бүхний нөгөө талд дотоодын 64301 аж ахуйн нэгж хаалгаа барьсан гэсэн өнгөрсөн оны сүүлийн сарын эмгэнэлтэй судалгаа бий.
Уг нь, “Чингис” бондоос санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг Засгийн газраар хэлэлцэж, УИХ-ын даргад бичгээр танилцуулж байх үүрэгтэй.
Мөн энэ эх үүсвэрээр үндэсний аж ахуйн нэгжээ дэмжих бодлого барина гэсэн эрх баригчдын хуучин цагийн боловч хуучрах ёсгүй амлалт бас бий. Гэтэл өнгөрсөн хугацаанд энэ үүргийг эрх мэдэлтнүүд биелүүлсэнгүй. Одоо ч “Чингис” бондын ил тод байдалд ахиц гарсангүй. Харин ч улам бүр нууцын зэрэглэлд байлгах сонирхол эрх баригчдыг эзэмдэж орхижээ.
Энэ бүхний цаана Хятадын компаниудад ямар ч сонгон шалгаруулалтгүй ажил даалгаж, “Чингис” бондоос хөрөнгө гаргадаг байжээ. Үнэндээ энэ бол гайхмаар үзэгдэл шүү. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, холбогдох хууль хяналтыг зөрчсөн зэргээс гадна эрх баригчдын эх оронч сэтгэлийг эндээс тольдож болох юм. Тиймгүйсэн бол хаалгаа барьсан дотоодын 64 мянган гаруй аж ахуй нэгжийн тоог хангалттай цөөлж болохоор байлаа.
Өнгөрсөн хугацаанд “Чингис” бондын хөрөнгийн тал хувийг Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын “Гудамж” төсөлд зарцуулсан. Харин энэ төсөлд шингэсэн хөрөнгийн мөн л тал хувийг гадаадын компаниудад олгосон таагүй баримт илэрхий болов. Цөөхөн үгэнд багтаан илэрхийлбэл “Нууц илэрхий болсон” гэсэн үг л дээ. Ингэснээр ҮАБЗ-ийн 2012 оны 28 дугаар зөвлөмжийг зөрчиж байна. Үүнээс гадна үндэсний компаниуд сонгон шалгаруулалтад орж ажил авдаг байхад өмнөд хөршийн ком- паниудад энэ хууль үйлчилдэггүй байдал хавтгайрчээ. Монголын төр үндэсний аж ахуйн нэгжүүддээ хатуурхаж байна гэсэн үг. Үүнийг батлах өөр нэг жишээ байна.
Засгийн газраас хэрэгжүүлж буй 888 төсөлд шалгарсан компаниудад “Чингис” бондын хөрөнгөөс таван саяас таван тэрбум хүртэлх төгрөгийн зээл олгосон байна. Тэгсэн атлаа дан ганц Хятадын хөрөнгө оруулалттай “Шинжиан констракшн” компанид Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 100 км хатуу хучилттай автозамын төсөвт өртгийг 42.5 тэрбум төгрөгөөр тооцож, Хөгжлийн банкнаас 19.2 тэрбум төгрөгийг олгоод байгаа юм. Мөн дээрх компани Улаанбаатар- Даланзадгад чиглэлд 163 км автозам барьж, “Чингис” бондын хөрөнгөөс 34.6 тэрбум төгрөг халаасалж дөнгөжээ. Үндсэндээ “Шинжиан констракшн” л дангаараа “Чингис” бондоос нийт 66 тэрбум төгрөгийг авсан байх юм. Тэгвэл мөн л өмнөд хөршийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинжиан бэйшин” компани Арвайхээр-Баянхонгорын чиглэлийн авто зам барьж, хөлсөнд нь мөн л Эзэн хааны нэртэй бондоос 11.1 тэрбум төгрөг авсан байна.
ТӨСӨВТ ӨРТӨГ ЯАГААД НЭМЭГДЭВ
2011 онд хатуу хучилттай нэг км автозам барих төсөвт өртөг 204.5 сая төгрөг байжээ. Гэтэл 2012 онд 296.7 сая төгрөг болж өссөн бол дараа жил нь 395.7 сая төгрөг болж, 90 орчим хувиар өссөн байх юм. Энэ өсөлт мэдээж жил бүр нэмэгдсэн. Тухайлбал 2014 онд нэг км автозамыг 532.2 сая төгрөгөөр барих боломжтой гэж үзэж, хөрөнгө зарцуулж байсан бол өнгөрсөн онд бюу сонгуулийн өмнөх жил энэ хэмжээг 1.252.1 сая болгон огцом өсгөжээ. Үндсэндээ дөрөвхөн жилийн дотор нэг км автозам барих өртөг 6.3 дахин нэмэгдсэн гэсэн үг. Гэтэл бодит байдал дээр зам барихад ашиглах таваарын үнэд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд онцгойлон өөрчлөлт ороогүй нь гайхмаар зүйл болж байна. Мэдээж энэ бүхний цаана мөн л тодорхой нэгэн нууц бий.
АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТ БА АЙМШИГТАЙ НУУЦ
“Чингис” бондын зарцуулалтыг хянах ажлын хэсэг УИХ-аас гарч, дүгнэлтээ танилцуулж өнгөрсөн хугацаанд шуугиан тарьж байв. Энэ хэрээр эрх баригчид сандарч, Хөгжлийн банкны захирлаас эхлээд хэлтэй бүхэн нь ээлж дараалан мэдэгдэл хийж асан “халуухан” өдрүүд бидний өнгөрсөн үед бий. Дүгнэлтийг эргэн санахад Засгийн газар зөвхөн хүүгийн алдагдалд 120 цэцэрлэг барих мөнгөөр “шатсан”. Цаашлаад ямар ч сонгон шалгаруулалтгүй замын ажил олгосон, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжид ажил даалгасан зэрэг зөрчил илэрч байв. Үүнийг өнгөрсөн хугацаанд бондын мөнгийг зарцуулагчид хангалттай эсэргүүцсэн. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад нийт 300 гаруй сая ам.доллар буюу “Чингис” бондын тавны нэгийг олгосон баримт илэрхий болов. Магадгүй уншигч таниас гадаадын компани гэдгийг яаж мэдэж байгаа юм бэ гэсэн энгийн хийгээд тодорхой асуулт гарч болох юм. Тэгвэл энэ компаниудын нэрээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хайлт, шүүлт хийгээд үзэхэд “Ямар ч бүртгэлгүй” гэсэн албан ёсны хариулт гарч ирж байгаа юм.
Д.ГАНБААТАР
доржнямбарону · 2016/02/02
ардчилсан анархист хужаа нар ах дүү нартаа мөнгөө өгчээ, гэж ойлголоо. Ийм хүмүүсийг сонгосон нь хохь болжээ
Зочин · 2016/01/31
Sain medee.Bondiin munguur shulag Batbayar jinxene togloson shut dee. Yamar bodlogo, yamar ch YAB -iin zuvlumjgui geer tsuslaad duussan. Gudamj gej Batbayariin naiz geed Batbold gex nuxduud Tsetseg tuviin urd taliin 200 m zamiig 2 terbumaar xiisen gej baigaa. Uul ni 2 km zam barix munguur. Tegeed boloogui 25 terbumiig xotiin irgeded xemnesen gej xutssan baina lee. Iim l bn. Erunxiilugchuu. AH iin dargaa. Eniigee tseverlej neg tiish bolgoxgui bol AH yalagdsan gesen ug. Gudamjiin zuvlux Yoponii CTI kompani. Xuduunii zamuud xiij Xyatad kompanuud no-toi shu. ATG ajilaa sain xii.
Зочин · 2016/01/30
Гадны кампантай хуйвалдаж мөнгө идэдэг л байхгүй юу. Юун тэдний үндэсний кампануудаа дэмжих
шал худал ... · 2016/01/29
Шал худал мэдээлэл байна, Увс аймгийнхан яагаад дугарахгүй байна. Мушгин гуйвуулсан, худал мэдээлэл гэдгийг Увсчууд бүгд л мэдэж байгаа ш дээ
зочин · 2016/01/28
сонгуулийн зардал болоогүй юу өнгөрсөн сонгуулийн шархаа нөхөх гэж улайрч байна. нөгөө компани нь илүү олгосон мөнгийг нь манайханд өгдөг л байхгүй юу. батбахяр нар их цохисон доо гэдэс нь хагарах
э · 2016/01/28
хятадын компанид өгөх нь эрх баригчдад ашигтай байдаг биз.монгол компаниудаа хэдий болтол жийх вэ хятдад итгэл үзүүлж болдог монголын аж ахуйн нэгжид итгэж ажил хийлгэж дэлхийн техник технологитой болж монголчууд орлоготой цалинтай үлдэнэ шүү дээ гадны хөрөнгө оруулалт энэ мэтээр хятадуудын авч гарсан мөнгийг л төлж байгаа шүү дээ ор л төлж байна
шаабар · 2016/01/28
Энэ мэт булхай луйврийг иргэд тоохоо больж дээ. Дөжирсөн эсвэл цөхөрсөн гэсэн үг. Тэгж л байдаг тэгэсхийгээд хэн ч тоохгүй замхардаг. Хууль хяналтынхан ч сонсоогүй мэт таг чиг. Үе үе сонин хэвлэлээр сүр дуулиан болгох авч дандаа худлаа байдаг. Ямар сайндаа хүмүүс эзэнгүй төрийн эмгэнэл гэж нэрлэж байхав. Хэзээ дуусахыг бүү мэд. Сонгуулийн дараа гэж итгэвч бахь байдгаараа. Сайд дарга нар нь дэлхийд тэргүүлэх баячууд болоод ард иргэд нь дэлхийн хамгийн ядууд тооцогдоод л ввв