“Ноён уулаа авръя” хөдөлгөөний тэргүүн ерөнхий сайдаас их хэмжээний мөнгө авсан уу?
2016/02/17
Алтны компаний эсрэг тэмцэгч алтаар гоёсон эмэгтэй ерөнхий сайдаас 70 сая төгрөг авсан уу?
“Ноён уулаа авръя” хөдөлгөөний тэргүүн гэх О.Цэрэннадмид хэсэг нөхдийн хамт эх орныхоо газар шороог ухуулахгүй хэмээн ард түмнийхээ өмнөөс ам дуугарч өлсөглөн хүртэл зарлаж байв.
Тэрээр тэднийг өлсгөлөн зарласны дараахан мөнгөөр сууж байгаа, цаанаа захиалагчтай хэмээн сошиал ертөнцөд тархасан. Харин “Ноён уулаа аварья” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид өлсгөлөн тэмцлийнхээ захиалагчийг МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэмээн мэдэгдэж ЭБИ ахыг өргөмжлөөд авсан. Тэрбээр УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийнхөө албан ёсны фэйсбүүк хуудсанд “Ерөнхийлөгч маань маш зөв тэмцлийг дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлээд бүгдээрээ ерөнхийлөгчөө дэмжиж тэмцэлд нь нэгдэцгээе” хэмээн бичиж байсан.
Гэвч О.Цэрэннадмид тэргүүтэй эсэргүүцэгчдийн ард ямар нэгэн захиалагч байгаагүй өөрөөр хэлбэл О.Цэрэннадмид “шантааж” хийж хувийн эрх ашгийн үүднээс зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсан хэмээн цахим ертөнцөнд яригдаж эхэлжээ. Тэрээр түүнийг саяхан Монгол улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс 70 сая төгрөг аваад амаа “жимийсэн” гэх.
Улмаар цахим хуудсаар түүнийг “Ерөнхий сайдын өрөөний үүдэнд байна, ямар нэгэн хариу мэдэгдэл хийхгүй бол амиа хорлолоо гэж бичээд дараа нь устгасан гэсэн, энэ үнэн” гэхчлэн сэтгэгдлүүд бичжээ. Мөн “Алтны компанийн эсрэг тэмцдэг алттай авгай 70 сая төгрөг аваад хүүгийнхээ байрны лизингийг төлсөн” хэмээн бичсэн бол зарим нь “засгийн газрын тэргүүнийг ийм авгайд шантаажлуултлаа доошоо орсон гэж бодохгүй байна” хэмээн бичжээ.
Улс төрчдийн өөдөөс баатарлагаар эсэргүүцлээ илэрхийлж, хөхөө өвлийн хүйтнээр хэд хоног гадаа зогсож, өлсгөлөн зарлаж байсан О.Цэрэннадмид гуай нээрээ л гэнэт усанд хаясан чулуу шиг таг болсон. Хэрэв дээрх бүгд үнэн бол ерөнхий сайд Ч.Сайханбилэг түүнд 70 сая төгрөг өгч, төрхөмд нь буцаасан бололтой.
Эх сурвалж: Bolod.mn
Зочин · 2016/02/18
Манай нутгийн эгч тийм хүн бишээ эх орон газар шорооныхоо төлөө дуугарсан бүхнийг бүү харлуул гадны гар хөлүүд минь. Тэр авгай чинь дайчин шударга монгол яс маханд төрсөн шулуун шударга хэлсэндээ ч хүрч чадна
Зочин · 2016/02/18
Ene sbalag u ch hiij bj chadna,, zaluu hun bj zorig zurhgui, hudal nuhur
Зочин · 2016/02/17
Эх орон, газар шороогоо хамгаалсан бүхэн улс төрчдийн амны бай болсоор байх уу? Эх орончдыг гутаан доромжилсон ээлжит явуулга байна.
Зочин · 2016/02/17
Зочин · 2016/02/17
er ni ene toriin bus baiguulaguud mash notoi bhaaaaaa.
зочин · 2016/02/17
УУЛ УС, ГАЗАР ШОРОО, НУТАГ ОРОН Л ЧУХЛАА. БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМ ДААНЧ ЯАВДАА. НОЁН УУЛ УХАГДАХ ЁСГҮЙ. УХАЖ БУС УРГУУЛЖ АМЬДАРЬЯА
Зочин · 2016/02/17
uul us aa abrii gesen humuus unen setgeleesee bus shantaaj hiij amidardag uls shuu dee uynga ooroo hurtel
зүчи · 2016/02/17
сандал ширээнд дуртай сайхан балай сайд дампууруулж дууслаа ухамсараараа зайлаад өгөх ухаан алгаа