БСШУЯ иргэн Э.Цэрэнгийн тарааж буй мэдээллийн дагуу мэдэгдэл гаргалаа
2016/02/18
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, 2012 оноос хойш амжилттай хэрэгжиж байгаа Эрдэм боловсролтой Монгол хүн, Зөв Монгол хүүхэд үндэсний хөтөлбөр, сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын салбарт үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа чанарын шинэчлэл нь аль нэг шашны нөлөөгүйн дээр тусгаар улсын бүх нийтийн боловсролын бодлогод шашны үзэл баримтлалыг тусгаж, түүгээр дамжуулан түгээн дэлгэрүүлэх ямар ч боломжгүй гэдгийг нийт интернэт хэрэглэгчиддээ сануулж байна.
СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөр:http://www.meds.gov.mn/data/SOBtsum.pdf
Бага боловсрлын сургалтын цөм хөтөлбөр:http://www.meds.gov.mn/data/1409/Tsum_booklet.pdf
Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрhttp://www.meds.gov.mn/data/Suuritsum.pdf
БСШУЯ-ны 2015 онд хийсэн ажлын тайлан:http://www.meds.gov.mn/REPORT
Ойрын өдрүүдэд иргэн Э.Цэрэн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд хандаж Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын даргын тухай болон БСШУЯ, түүний харьяа байгууллагууд, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ЕБС, их, дээд сургууль, коллежуудын хамтран хэрэгжүүлж байгаа чанарын шинэчлэлийн бодлого, хийж хэрэгжүүлж буй ажлыг Мүүний шашин, шашны гаж урсгал гэх зүйлтэй шууд холбон тайлбарлаж, олон нийтийн санаа бодлыг зориудаар төөрөгдүүлж байна. Үүнд:
• Боловсрол шинэчлэх нэрээр бүх шатны нэгжийг задалсан. Одоо их сургуулиудыг хувьчлах хуулийн төсөл явж байна.
–УИХ-д өргөн бариад буй Дээд боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд төрийн өмчийн их сургуулийг хувьчлах тухай нэг ч заалт ороогүй. Харин их сургуулийн үйл ажиллагааг улс төрийн нөлөллөөс ангид байлгах, өөрөөр хэлбэл удирдах зөвлөлийн 60 хувийг эзэлдэг байсан төрийн өндөр албан тушаалтан, албан хаагчийн тоог хоёр дахин бууруулж, төрийн албан хаагч биш хараат бус төлөөллийг 40 хувьд хүргэхээр тусгасан.
• Зөв, зүгээр хэрэглэгдэж байсан Монгол хэлээр оролдож үсэг хасан, үгэнд өөрчлөлт оруулсан.
– 2011 оны 10-р сарын 05-нд тухайн үеийн БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын гарын үсэг зурж баталгаажуулсан Төрийн хэлний зөвлөлийн тогтоолоор эргэлзээтэй бичигддэг 700 үгийг журамласан. Түүнээс хойш ямар ч үг, үсгийн бичигдэх, хэрэглэгдэх дүрэмд өөрчлөлт оруулаагүй.
• Яахаараа Солонгос хүн Монгол хэлний сурах бичиг зохиох болов?
– Ор үндэсгүй, ташаа мэдээлэл. Иргэн Э.Цэрэн Улаанбаатар их сургуулийн Солонгос багшийн гаргасан Монгол хэлний тайлбар толийг сурах бичиг гэж андууран боловсролын байгууллагуудад одоо хэрэглүүлж байгаа гэж хардсан бололтой. Энэ нь БСШУЯ-д огт хамааралгүйн дээр төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ууд БСШУЯ-ны хэрэгжүүлж буй бодлогын дагуу Боловсролын хүрээлэнгийн эрдэмтдийн эрхлэн гаргадаг сурах бичгүүдийг сургалтдаа ашиглаж байна.
• Уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасах оролдлого хийсэн.
– МҮОНТ-ийн Монголын мэдээ агентлаг, сурвалжлагчийн алдаатай үйлдлээс болж нийгэмд ташаа мэдээлэл түгээсэн нь шүүхээр тогтоогдож “ММ” агентлаг албан ёсоор уучлал хүссэн.
Иймд интернэт хэрэглэгч иргэд, ялангуяа сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд иргэн Э.Цэрэнгийн цахим орчинд удаа дараа нийтэлж, нийтлүүлж байгаа дээрх мэдээллүүдийн үнэн худлыг нягталж, судлан, сэтгүүлчийн болон, сэтгүүлзүйн ёс зүйн дүрэм, холбогдох хуулийг чандлан сахиж, соён гэгээрүүлэх үндсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэхийг хүсье.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
Зочин · 2016/02/19
Nasanbayarig muuniih gedgig erdenetchuud ter ayara medne tisiin oyutnudig shashindaa tataj oruulah gej surtal uhuulga hiide hiideg bsan
Зочин · 2016/02/19
tep tsum xutulbupuu xoshnogopuugaa chix gantumupuu
eej · 2016/02/19
Энэ Насанбаярын мүүнтэй холбоотой гэдгийг нь сонинд гарсан зураг хөрөгтэй нь тавьсан нь баримт шүү дээ. Өөр баримтууд гарч ирсээр бгаа нь олонд ил болсоор байгаа. Бага ангийн хүүхэдтэй хүмүүс мэдэж л байгаа байх сурах бичиг дээрх зүйлс утга учиргүй эцэг эхчүүд ойлгох байтугай хүүхэдэд ч хэцүү номуудтай. Бага ангиас унших бичиг ордог байсан одоо яасан монгол хэлний хичээлтэй нь хольчихсон. Зарим нэг үгийг хүүхдээ буруу бичсэн бна гэхэд үгүй зөв гээд байсан чинь хэд хэдэн үгсийг шал өөрөөр бичдэг болсын бна. Энэ мүүний гаж урсгалыг дэлгэрүүлэгчийн боловсролын яаманд байлгаж үр хүүхдүүдээрээ тоглуулж мунхруулуулхаа болцгооё. Онцор зааван хүүхэн.
Zochin · 2016/02/19
Ene huuhen maan uuruu nileen SUMTAI hun baina lee dee.Harahad,bichsenig ni unshihad neg l bish ee
Гэгээрлийн ... · 2016/02/18
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМныхаан, та нарын сурах бичгийн тендер л гэхэд ямаршуухан юм болдгийг мэднэ. Та нарт 1 юм хэлчий.
БИТГИЙ ИНГЭЖ ХУДЛАА ШААЖ БАЙ!!!!
Зочин · 2016/02/18
irgen tserengiin unenshdee
buhimdagch · 2016/02/18
Solongos bagsh Mongol helnii tailbar toli gargaad bhdaa yadgiin.Ter Kimchi uvgun yugaa meddegiin.zahiin neg huneer hel soyoloo zaalgaad bgaa yum bishuu!!!!!!!!!!!.Tsereng demjij bgaa shuu.
Зочин · 2016/02/18
Манай улс торийн нам, улс торчид гадны шашны урсгалыг дэмжиж бохир монгоор улс тор хийж улс орны минь ирээдуйгээр тоглож бгаа ч юм уу, одоо энэ сайд ч сэжиг бухий нохор
Зочин · 2016/02/18
БСШУЯ хэдэн жил бид бүгдээр тоглох гэсийн бэ? 90 он гараад тухайн үеийн хүүхдүүдээр тоголж туршилтын
Зочин · 2016/02/18
Bolovsorliin shinechlel nertei dampuugaa bolio.Undsen surah bichig deer huuhded suuri boloh zuil baga bolson dutagdaltai baigaa uchir dandaa nemelt dasgal ajliin nom avch b.gaa Eruusuu ter huuhniig ajlaas ni chuluulvul yasiin be?
Зочин · 2016/02/18
Shal hudlaa yumand itgesen bna shd daanch huugiin maani bagsh medehgui bsan yum
зочин · 2016/02/18
англи америкийн их дээд сургууль доктор эсвэл профессор цолтой багшийг ажиллуулдаг олон улсын стандарт мөрддөг харин манайх хэзээ стандартыг дагах вэ? академийн тэтгэврийн өвгөдийг гэрт нь явуулсан нь дээр биз дээ төсвийн мөнгийг тэд хувийнхаа сургууль руу урсгаж ханахгүй л юм
MEDEE · 2016/02/18
ӨӨ ЯАМ НЬ ӨӨРӨӨ ШАШНЫ УРСГАЛ ТАРААСНЫГ НЕТЭЭР ДҮҮРЭН ОРОС НЬ ЯРТСАН БАЙНАЛЭЭ ШДЭЭ YOU TUBE FACEBOOK TWIITER БГДЭД НЬ ИЛ БАЙНА ЛЭЭ
MEDEE · 2016/02/18
YOU TUBE FACEBOOK DEER UGAASAA RON HABBARDIIN SHASHNII URSGALIIG YAMAR CH SHUULTUURGUIGEER BOLOBSROLIIN YAMNII STRATEGIIN BODLOGIIN GAZRIIN DARGA NASANBAYR UURU TARAAJ BGAA MEDEELEL ZUNDUU BNALEE APPLIED SCHOLASTIC GEDEG NERTEI BAIGUULAGA BDAG YM BILEE TER NI OROS BOLON NILEED OLON OROND SHASHNII HARGIS URSGAL DELGERUULDEN GEED SHUUHDEN HPRIGL;OSON Y, BILEE BERNARD PERSI GEDEG NOMLOGCHTOI NI BUUR NASANBAYR ZURGAA YAMANDA HAM ABAHUULSAN BNALEE
Зочин · 2016/02/18