Засаг захиргааны анхан шатны нэгж болох хороо нь гэрлэлт, шүүхийн журмаар гэрлэлт цуцлалтын бүртгэл, иргэний шилжилт хөдөлгөөн, иргэний үнэмлэхний лавлагаа олгох, гэрлэлтийн гэрчилгээний дахин олголт, оршин суугаа хаягын лавлагаа зэрэг бүртгэлүүдээр иргэдэд үйлчилдэг. Харин Хан-Уул дүүргийн 1-8, 10, 11, 15, 16 зэрэг хороодод Бүртгэл статистикийн хэлтэсийг шилжүүлсэн бөгөөд иргэд эдгээр хороод шинэ төрсөн нярайг бүртгэхээр болсон байна.