Шинэ цагийн илгээлтийн эзэд "Энэрэл" төвийн ажилд тусалжээ
2013/08/23
Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Ажлын гараа” төсөл буюу шинэ цагийн илгээлтийн эзэд болсон “Гавшгай 15 залуу” "Эрдэнэт үйлдвэр" ХХК дээр ажиллаж байгаа билээ.
Энэ төслийн хүрээнд тус залуус Эрдэнэт үйлвэрт тустай олон ажил хийж байгаа бөгөөд тус үйлдвэрийн харъяа "Энэрэл" хүүхдийн асрамжийн төвийн барилга засвар, хуучин байшин нурааж буулгах ажил хийсэн байна. Тус ажлыг Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд нэгэн өдрийг үйлдвэрийн залуустай хамт олон зүйлийг асууж сурч мэдэж өнгөрүүлсэн тухайгаа илгээлтийн эзэд ярьж байлаа.