Өнөөдөр Эх орончдын өдөр. Энэхүү ойг тохиолдуулан өнөөдөр 11:30 цагт Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ. Мөн 12:30 цагт Соёлын төв өргөөний Их танхимд "Монголд улс төрийн ууган нам байгуулагдсны 95 жилийн ой-Эх орончдын өдөр"-ийн хүндэтгэлийн хурал болох юм. Арга хэмжээнд МАН-ын дарга М.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар оролцох аж. 1921 оны гуравдугаар сарын 1-нд МАХН байгуулагдсанаар энэ өдрийг тэмдэглэх болсон юм.

Дашрамд, бөхийн барилдаан болон бусад арга хэмжээг явуулах нь Сонгуулийн хуулиар хориглосон учир зохион байгуулахгүй юм байна.