Өнөөдөр Улаанбаатарт хотод нэмэх гурван хэмийн дулаан байна. Ойрын хэдэн өдөр гадаа хаврын урь орж хавар цаг ирж байгааг сануулах шиг. Гэвч байгаль эх өвлийн цаг дуусаагүй гэдгийг сануулах гэнэ.

Өнөөдөр, маргааш баруун болон төвийн аймгуудын нутгаар энэ сарын 4-нд ихэнх нутгаар цас орж, салхи 18-20 метр секунд, зарим үед 24 метр секунд хүртэл ширүүсч цасан шуурга болохыг Онцгой байдлын ерөнхиий газраас сэрэмжлүүлэв.

Цаг агаарын гамшиг үзэгдэл болох тул зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх тул хөдөө орон нутаг руу зорчихгүй байхыг анхааруулж байгаа. Гэвч анхааруулж хэлээд байхад иргэд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлын хангалгүй холын замд гарсны улмаас цасанд суух тохиолдол энэ жилийн цагаан сарын үеэр гарсан. Энэ үеэр цасан шуургатай хэмээн сэрэмжлүүлээд байхад 170 гаруй иргэн өөрсдийгөө эрсдэл оруулсан байгаа юм.

Цаг агаарын урьдчилсан төлөвөөр энэ сарын гуравдугаар арав хоногоос ихэнх нутгаар дулаарч эхлэх төлөвтэй байгаа юм.

Ойрын хэдэн хоногт цаг агаарын аюулт үзэгдэл болох тул иргэд та бүхэн өөрсдийгөө эрсдэлд битгий оруулаарай хэмээн сэрэмжлүүлж байна. Зайлшгүй гарах тохиолдолд дулаан хувцас, халуун хоол хүнс болон цас ухах багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган замд гарах, аль болох туулах чадвар сайтай автомашинаар зорчиж, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй урьдчилан сэргийлэх мэдээг дагаж мөрдөхийг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулав.

энэ сарын 4-нд ихэнх нутгаар цас орж, салхи 18-20 метр секунд, зарим үед 24 метр секунд хүртэл ширүүсч цасан шуурга болохыг Онцгой байдлын ерөнхиий газраас сэрэмжлүүлэв.

Цаг агаарын урьдчилсан төлөвөөр энэ сарын гуравдугаар арав хоногоос ихэнх нутгаар дулаарч эхлэх төлөвтэй байгаа юм. Иймд та бүхэн өвлийн дулаан хувцаснаасаа эртхэн салахыг битгий бодоорой. Ялангуяа бага насны хүүхдийг томуу өвчнөөс сэргийлэх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хандаж байгаа нийт иргэдийн дийлэх өвлөлийг томуу буюу ханиад эзэлж байна. Өвлийн цаг дуусаагүй хавар ирэх болоогүй гэдгийг дахин дахин сануулахад гэмгүй байх.

Т.Буянаа