Оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэл өчигдрөөс эхэлсэн байна. Энэ удаагийн бүртгэл нийслэл болон Ховд, Дорнод аймагт болох юм байна. Нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнодод 100 оюутан "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдах боломжтой юм байна.

Их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас гадна сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан бүртгэх юм байна. Хөтөлбөрийн албан ёсны нээлт энэ сарын 10-нд болох юм.