Өнгөрсөн шөнө буюу 03.00 цагийн үед "Нарантуул" захад их хэмжээний гал гарсан байна. Тодруулбал, Онцгой байдлын газарт 03.40 минутын үед “Нарантуул” захад гар гарч байна гэсэн дуудлага ирсэн аж. Дуудлагын дагуу гал унтраах найман ангийн 20 орчин машинтай аврагчид ажиллаж, 05.00 цагийн үед галыг унтраасан талаар бид мэдээлсэн. Одоогоор галын дүгнэлт гараагүй бөгөөд галын шинжээчид шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж. Мөн нарантуул зах руу худалдаа эрхлэгчдийг оруулахгүй байгаа бөгөөд тус захын үйл ажиллагааг гурван хоног хаахаар болсон гэнэ.

 

Б.Төгөл