Мөсөн баримлын 2016 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Аляска мужийн Файрбанкс хотод өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд манай улсаас Д.Лхагвадорж ахлагчтай, Н.Энх-Эрдэнэ, Н.Доржнамжил, Н.Алтанхүү нарын бүрэлдхүүнтэй дөрвөн уран бүтээлчид оролцож байна. Энэ жилийн мөсөн баримлын ДАШТ хоёр үндсэн хэсгээс бүрдэж байгаа юм байна. Тодруулбал тэмцээнд багаас хоёр хүн 60 цаг гарны хугацаанд нэг баг болох бөгөөд 242 см x 152 см x 91 см- ийн хэмжээтэй 3500 кг- ийн жинтэй мөсийг урлах ёстой аж. Мөн дөрвөн хүн нэг баг болон 183 см x 121 см x 91 см ийн хэмжээтэй 2000 кг- ийн жинтэй мөсийг мөн урлах ёстой гэнэ. Харин олон мөсний төрөл нь 132 цагийн турш мөсийг сийлж өрсөлддөг байна.

Дээрх тэмцээнийг төлөөлөн оролцож буй манай улсын багийнхан 2005 онд Финлянд улсын Хельсинки хотноо явагдсан ''Олон улсын мөсөн сийлбэрийн фестиваль''-аас эхлэн мэргэжлийн мөс, цас, элс зэрэг сийлбэрийн дэлхийн хэмжээний томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцож ирсэн арвин туршлагтай.

Б.Элбэрэл