Одоогоос жил гаруйн өмнө Парисийн Арбитрийн шүүхээс Монголын Засгийн газрыг Канадын компани болох “Хан ресурс”-ийн ураны орд эзэмших тусгай зөвшөөрлийг хууль зөрчин цуцалсан учраас 106 сая ам.долларын нөхөн төлбөрийг тус компанид өгөх шийдвэрийг гаргасан.

Харин тэрхүү төлбөрийг манай улс өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй байгаа юм. Тиймээс саяхан “Хан ресурс”-ийнхэн өөрийн улсын Засгийн газартаа нэгэн хүсэлт гарсан байна. Тодруулбал, “Хан ресурс” компани Канадын Засгийн газарт хандаж, “Монголын Засгийн газар Арбитрын торгуулиа төлтөл хөнгөлөлт үзүүлж байгаа зээл тусламжаа зогсоох тухай” хүсэлтийг гаргасан байна. Канадын Засгийн газар манай улсад жилдээ 4 сая канад долларын тусламж үзүүлдэг гэж тус улсын зарим хэвлэлүүдэд онцолсон байна.

 

Тун удахгүй Монголын Засгийн газар болон компаниудын төлөөлөл Торонтод болох Олон улсын уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад өргөн бүрэлдэхүүнээрээ оролцох товтой байгаа. Харин “Хан ресурс”-ийн энэ хүсэлт дээрх чуулга уулзалтын өмнөхөн гарч байгаагаараа олны анхаарлыг татаад байна.

С.Баяр

Эх сурвалж: breakingnews.mn